УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх төслийг хэлэлцэж хуралдаанд оролцсон 65 гишүүдийн 66.2 хувь буюу 43 гишүүн чөлөөлөхийг дэмжлээ.
Ингэснээр УИХ-ын дарга М.Энхболд өнөөдрөөс сул гишүүн боллоо. Тэрээр 2016 оны сонгуулиас бүрдсэн парламeнтийн спикeрээр 2 жил 6 сарын хугацаанд ажиллаад ийнхүү чөлөөлөгдөж байна.