СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

М.Энхболд: Монголын парламентын түүхэнд саарал өдөр боллоо

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлсний дараа тэрээр чуулганы индэр дээрээс хэлсэн үгийг тоймлон хүргэж байна. 

2016 оны сонгуулийн үр дүнгээр төрийн эрх барих дээд байгууллагыг би удирдсан. УИХ бүрэн эрхийнхээ дагуу хуульд нэмэлт өөрчлөлт оруулж УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан баталсан. .

.

Би төрийн, намын олон албан тушаалыг хашиж, өгч явсан. Өргөдлөө өгөхөд ч тодорхой шалтгаан байх ёстой. Миний удирдаж байсан УИХ сүүлийн хоёр сарынхыг эс тооцвол сайн ажилласан. Хэлэлцсэн хууль, ирцээрээ ч өмнөх парламентаас илүү байсан. Эдийн засаг унасан үед та бид ажлаа эхэлж байсан. Эдийн засгаа сэргээх төлөвлөгөөг бид хамтдаа баталсан.

. Харин би энэ жагсаалыг зохион байгуулсан залуу улстөрчдөдөө хандаж хэдэн үг хэлмээр байна. Өнгөрсөн 20 гаруй жилд болсон бүх муу муухай үйл явдлыг нэг хүнд тохож болдог гэдгийг та бүхэн харууллаа.

Монголын парламентын түүхэнд ийм нэгэн саарал өдөр болж байна. Цаашдаа дахин энэ хуулийг ашиглаж бас нэгэн УИХ-ын даргыг битгий огцруулаасай гэж бодож байна

Та бүхний өнгөрсөн хугацаанд ярьсан бүхэн та бүхэнд даалгавар болон үлдэж байгаа шүү. Хэн нэгийг алдаршуулж ард түмний хайртай хүү болгох, хэн нэгнийг хүндрэл бэрхшээлтэй бүх зүйлийг шийдэж байгаа гэж харагдуулахын төлөө намайг буруутгасан байх. Над руу хар будаг их цацсан.

. Харин эхнэр хүүхдэд маань зориулан жагсаал цуглаан хийж, шаардах хуудас хийсэн. Би ямар хүмүүстэй энэ танхимд сууж байсан юм бэ гэж бодогдох үе байсан. Тэдний өмнөөс гэр бүлээсээ уучлал гуймаар ч үе байсан.

. МАНАН-гүй Засгийн газрыг байгуулж явсан намтартай. Харин ч МАНАН-гийн Засгийн газрын үед ажиллаж байсан Л.Болд жагсаал цуглаан зохион байгуулж байна.

МАНАН-гүй Засгийн газарт урьж ажиллуулж байсан Ө.Энхтүвшин, Н.Энхболд нар МАНАН-ын толгойлогчоор намайг тохоож, надаас салах гэж гарын үсэг зурсанд харамсаж байна.

Би МАНАН-г дэмжигч би биш. Би үүнийг хамгаалагч байгаагүй шүү. Харин би МАНАН-гийн Засгийн газрыг огцруулж явсан түүхтэй

Намайг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байхад та МАНАН-гийн толгойлогч гэж хэн ч хэлж байгаагүй юм шүү. Цаг хугацаа, хүмүүсийн мөн чанар ингэж өөрчлөгдөж байна.

. Миний нэр төрийг гутаасан зарим хүмүүсийг би шүүхэд өгсөн. Энэ танхимд сууж байгаа 64 хүнийг би гарын үсэг зурж УИХ-д нэр дэвшүүлж байсан. Та бидний байгуулсан УИХ-ын үйл ажиллагааны бүрэн эрх хуулийн дагуу дуусч ном ёсоороо өндөрлөөсэй.

Намайг дэмжиж надтай хамт байсан болон гишүүн, утсаар дэмжиж байгаагаа илэрхийлсэн ард түмний төлөөлөл ч бий. УИХ-ын тамгын газрын хамт олон ч байгаа. Та бүхэндээ талархаж байгаагаа илэрхийлж байна. 

"Төр их бат Ёс их хүнд" гэдэг буурлуудын үгээр үгээ өндөрлөж байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.