СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2019-01-29

Өнгөрсөн долоо хоногт томуу, томуу төст өвчний 4500 тохиолдол оношлогджээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 28-ны байдлаар, амбулаторийн 69.773 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 4500 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 6.4 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 1.0 хувиар бага, өнгөрсөн оны мөн үеэс 2.4 хувиар нэмэгдсэн байна.

. Хүүхдийн түргэн тусламжийн 887 дуудлага ирснээс 42.8 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ.

Дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет” ажлын өдрүүдэд 17:00-22:00 цаг хүртэл, ням гарагт 10:00-16:00 цаг хүртэл, бямба гарагт Өрхийн эрүүл мэндийн төвүүд 08:30-19:00 цаг хүртэл ажиллаж байна.

Мөн иргэд дүүргийн эрүүл мэндийн төвийн зөвлөгөө өгөх утсаар дамжуулан хүүхдийн мэргэжлийн эмчээс томуу, томуу төст өвчний зөвлөмж, мэдээллийг авах боломжтой юм.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.