СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нохой жилийн тэргүүн номоор Д.Урианхай 10 боть ном шалгарлаа

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Өнгөрсөн жилээс эхлэн тухайн жилийн тэргүүн ном шалгаруулах ёслолын ажиллагааг МНС ТВ санаачлан эхлүүлсэн. Харин энэ жил орчуулгын болон судалгааны, мөн түүхэн, бодит байдлаас сэдэвлэсэн төрөл бүрийн жанрын номноос нохой жилийн тэргүүн номын шалгаруулсан юм. 

.

Энэхүү 10 боть нь 2022 он хүртэл хэвлэгдэх 27 боть бүтээлийн эхний 10 боть чуулган нь юм. Урианхай зохиолчийн 40 гаруй номоос бүрдэж байна. Тус 10 ботид философи болон улс төрийн номууд ороогүй, зөвхөн утга зохиолын төрөл зүйлээр бичсэн зохиолууд багтжээ.

Түүнчлэн нохой жилийн шилдэг дөрвөн бүтээл болон шилдэг хэвлэлийн газрыг тодруулсан юм. 

Ц.БАВУУДОРЖ "ШУВУУГ СУЛЛА" /номын танилцуулга болоод товч намтар/

Тэрбээр яруу найргаа түр орхиж, утгын чанад эрэлхийлэн, үргэлжилсэн үгийн төрлөөр бичих болсны нэгэн гэрч нь уншигчдын гар дээр очсон нохой жилийн шилдэг номд багтсан “Шувууг сулла” нэртэй ном юм.. 40 орчим өгүүллэг, 80 орчим бичил эссэ 1 тууж, 1 жүжгийг бусад бүтээлээсээ шигшин оруулжээ. Шувууг сулла номонд орсон 1 жүжгийн тухайд Өндөр гэгээн дуулалт жүжгийн зохиол багтсан байна.

“Шувууг сулла” хэмээх өвөрмөц нэртэй ном яруу найрагчийн сүүлийн үед бичсэн өгүүллэг, бичил өгүүллэг, тууж, жүжгээс багтажээ

Д.ТӨРМӨНХ "САНКАРА ЭССЭ РОМАН" / номын танилцуулга болоод товч намтар/

. САНКАРА ЭССЭ РОМАНД Социолист Монголын нийслэлд, урлагийн гэрт өсөж бойжсон зураач залуу дүүгийнхээ хамт гэмт хэрэгт холбогоод дүүгийнхээ хэргийг ах нь өөрөө хийсэн болж тэндээсээ галзуугийн эмнэлэгт хэвтэж олон жил элдэв зовлон үзсэн ч амьдралын ёроолоос уран бүтээлээ эхлэж дараа нь телевиз киноны хүн болж хийсэн киногоороо дэлхийгээс 23 шагнал авсан түүх. Мөн Бясалгалтай учирсан хийгээд зөн ёр хосолсон бодит түүхээс сэдэвлэсэн эссээ роман юм.

 Д.ТӨМӨРТОГОО "МОНГОЛ ХЭЛНИЙ ҮГИЙН ГАРАЛЫН ТАЙЛБАР ТОЛЬ" / номын танилцуулга болоод товч намтар/

. Энэхүү ном маш том судалгааны материал юм. Монгол хэлний судлал үүсэн хөгжиж ирсэн хоёр зуу шахам жилийн хугацаанд монгол хэл аялгууны толь, орчуулгын толь, тайлбар толь, бичгийн дурсхал, сурвалж бичгийн үгсийн хэлхээ харь үгийн толь, нэр томьёоллын толь зэрэг үгсийн сангийн олон талын зориулалттай толь бичгүүд олноор гарч байсан. Харин монгол хэлний сургалт судалгааны ажил болон бүх нийтийн бичгийн хэрэглээнд нэн шаардлагатай үгийн толь бичиг гаралгүй хүлээгдсээр эдүгээ хүрлээ. .

Японы утга зохиолын томоохон төлөөлөгчдийн бүтээлийг сорчлон орчуулсан О.Жаргалсайханы Хайрын ааш нохой жилийн шилдэг орчуулгын номоор шалгарлаа

О.ЖАРГАЛСАЙХАН "ХАЙРЫН ААШ" / номын танилцуулга болоод товч намтар/

Япон хэлнээс олон роман, тууж, өгүүллэгийг сорчлон орчуулж, уншигчдын оюун санаанд үнэтэй хувь нэмрийг оруулж, уншигч олны талархлыг хэдийнээ хүлээсэн орчуулагч О.Жаргалсайхан билээ. Тэрээр энэ удаа Хайрын ааш ээлжит номоо уншигчиддаа хүргэсэн. . . Хэл, соёл, уламжлагыг жинхэнэ утгаар нь тээгч уран зохиолын нэн эртний уламжлалтай, дэлхийн уран зохиолын санд дорнын гүн ухаан, бүр нарийвчилбал зэн буддизмын уг санаанд тулгуурласан сонин содон өнгө аясаараа алдартай Японы уран зохиолыг шимтэн уншиж судлах нь зохиолч, яруу найрагч, утга зохиол сонирхогч, судлаач шүүмжлэгч нарын хувьд ач тустай зүйл мөнөөсөө мөн.

НОХОЙ ЖИЛИЙН ШИЛДЭГ ХЭВЛЭЛИЙН ГАЗАР –НЭПКО

 Нохой жилийн шилдэг хэвлэлийн газраар НЭПКО шалгарч байна. Арав гаруй жилийн туршлагатйа Нэпко компани нь Монголын хамгийн анхны хэвлэлийн газар юм. 2006 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн тус компани өнөөдөр үндэсний хэвлэлийн брэнд, гэгээрэл танин мэдэхүйн бэлгэдэл, нийтийн боловсролын ертөнцийн хөтчийн нэг болж чаджээ. .

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.