СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ц.Мөнхбаяр: Бид байгальд учруулсан хохирлыг нэхэмжлэх иргэний эрхийг хуульд оруулсан

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

“Онги гол” хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяртай ярилцлаа.

– “Онги гол” хөдөлгөөн сүүлийн үед  нам жим байна. Байгаль орчноо хамгаалах танай хөдөлгөөний туйлын зорилго хэвээрээ юу. Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдалд ямар дүгнэлт өгч байна вэ?

– “Онги гол” хөдөлгөөний үйл ажиллагаа түр түдгэлзсэн, зогсолтын байдалтай байна. Гэхдээ аливаа зүйлд мөнхийн эрх ашиг бий. Өөрөөр хэлбэл, Онги голын дагуу  амьдарч буй бидний хүсэл  үеийн үед  унаган төрхөөр нь байлгах нь мөнхийн эрх ашиг. “Онги гол” хөдөлгөөний эрхэм зорилго . Онги гол түүхэнд тайван байсан үе бий. Мөн бусниулсан, бүр мөсөн бусниулах гэсэн үе ч байсан. Зөвхөн энэ цаг үед урсац нь тасарч, ширгэх гээд байгаа ч юм биш. Социализмийн үед ч аюул нөмөрч байсан түүхтэй.

Төрийн бодлогогүй шийдвэрийн үрээр Онги голд цутгадаг ойгоос эх авсан олон цутгалан голуудын ус татарсан

1960 онд мод бэлтгэлийн үе гэж улсын бодлогоор Хангай нуруунаас эх авсан Төв Азийн тармаг ойг тэр чигт нь мод бэлтгэлийн зурвасаар нэрлэж  хядаж байсан гэдэг. Тармаг ой гэдэг нь Сибирийн үзүүр  эмзэг ой. Монгол орны нийт газар нутгийн дөнгөж 15 хувийг эзэлж байсан. Одоо энэ ой найман хувь болсон. Өөрөөр хэлбэл социалзмын материаллаг техникийн бааз байгуулах нэрийн дор олон тооны хөрөө рамыг энд тэндгүй байгуулснаар талыг нь хядаж сүйтгэсэн. Миний үе болон надаас дээш үеийнхэн мэднэ. 40-өөс доош насныхан, залуучууд үүнийг мэдэхгүй. Тэр үеийн залуучуудын тархийг угааж уулыг нурааж усыг эргүүлнэ хэмээн уриалж ажиллаж байсан.

юм. Дараа нь . Эдгээр нуурын дэргэд тэжээлийн үйлдвэрийн суурь  одоо ч байдаг. Гэтэл зэгсийг нуурын сормуус гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, нүдтэй зүйрлэж, нуурын нүдний цөцгий гэж үзэх зохицолгоотой.Сормуус нүдийг хамгаалдаг шиг нуурын зэгсийг хяргачихаар юу болох вэ гэдэг нь ойлгомжтой. Ингэж хоёр том дайралтад өртсөн. Эхэнд нь модыг нь хядаж адагт нь нуурынх нь зэгсийг нь хяргасан.

-“Алт-1” хөтөлбөрийн хүрээнд дараагийн сүйтгэлт явагдсан гэж үзэх үү.Та бүгдийн тэмцэл үүнд чиглэсэн байх тийм үү?

-Түүний дараагаар 1980-аад оноос усалгаатай тариалангийн  аж ахуй эрхлэх улсын шийдвэрээр . Тал хээрийн бүс, говийн бүсэд нэг га усалгаатай тариаланд  дунджаар секунд тутамд хоёр литр ус хэрэглэдэг үзүүлэлттэй гэдэг. . Энэ бол аймаар. Яагаад вэ гэвэл Онги голын дундаж урсац .

Ингээд 1990 онд “Алт-1” хөтөлбөрийн дайралтад өртсөн. Ганц Онги гол дээр болоогүй монгол орны бүх гол, нуурууд дээр болж байсан дайралтууд. Энэ бүх түүхэн үеийн улсын алдаатай бодлогыг эсэргүүцэж тэмцэж байсан бидний өвөг дээдсийн мөнхийн хүсэл бол Онги голын урсацыг Улаан нуурт хүргэх. Тиймээс “Онги гол” хөдөлгөөн надтай надгүй хойч үеийнхэн маань үргэлжлүүлэн хамгаалсаар байх зүй тогтолтой юм. Гэхдээ энэ цаг үед ийм төртэй, ийм улс оронд нуур гол, байгаль дэлхийгээ хамгаалах гэж тэмцээд аймшигтай үр дагаварт хүрсэн. Бид энэ хооронд амжилттай ажилласан гэж хэлбэл хэлэх байх хүмүүс ч мэдэх л байх.

– Танай хөдөлгөөнүүд нэлээд хэдэн хуулийн төсөл дээр ажиллаж байсан гэдэг?

– Ямар ч байсан голынхоо эхэнд хариуцлагагүй уул уурхай эрхэлж Монголын нууруудыг сүйтгэж байсан уурхайнуудыг зогсоох хуулиудыг боловсруулж батлуулсан. . Анхны боловсруулсан хуульд нэр нь ийм урт байгаагүй. Хэлэлцүүлгийн явцад зориуд өөрчилсөн. Зарим газарт ашигт малтмалыг хайх, ашиглахыг хориглох тухай хууль гэж  нэрлэж байв. Энэ хуулиас туршлагажиж бас нэг хуулийг боловсруулж батлуулсан. Байгаль орчны тухай хууль,  иргэний эрх, шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж батлуулсан. Иргэний эрхийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд ганцхан үг оруулах гэж оролдоод чадаагүй.

Нийтийн эрх ашиг гэдэг үг. Энэ үгийг хасна гэсээр байгаад хассан. Харин Байгаль орчны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд оруулж батлуулсан. Энэ хуулийг  2010 оны долдугаар сарын 8-нд баталсан. Хуулийг ямар зарчмаар боловсруулж батлуулдаг яг тэр зарчмаар боловсруулж УИХ-ын гишүүнд өргөн барьж батлуулсан юм. Байгаль орчинд учруулсан хохирлыг барагдуулахаар иргэн,байгаль орчны төрийн бус байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргах боломжийг энэ хуулиар нээсэн.

Өмнө нь төрийн бус байгууллага, иргэн шүүхэд  байгаль орчинд учруулсан хохирол барагдуулах нэхэмжлэл гаргах эрх байгаагүй. Энэ хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээс хойш манай байгаль орчны төлөөх олон төрийн бус байгууллага, иргэн байгаль орчинд учирсан хохирол, учруулахаар завдсан олон тохиолдолд сум орон нутаг, иргэдийнхээ өмнөөс нэхэмжлэл гаргаж тэдний талд шийдвэрлэж чадаж байна.Түүнчлэн Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан хэлэлцэх тухай хуульд энэ хуулийг дагаж зарим нөлөөлөх заалтуудыг оруулснаар энэ талын олон  нэхэмжлэл шүүхэд үүсч байна. Мөн төрийн байгууллага, албан тушаалтныг бүх шатанд нь нэхэмжлэгчээр татах, эс үйлдэх,үйлдэх гэдгээр хариуцагчаар татах зүйл заалтыг оруулсан.

Үр дүнд нь манай хөдөлгөөн Засгийн газрыг шүүхэд өгч бид ялсан нь ийм учиртай. Хуулийг батлуулах гэж бид бүх арга замыг хэрэглэж мухардаж байсан. Түүнчлэн хууль дагаж гарсан олон журмыг  шинэчлэх, засварлах, нэмэлт өөрчлөх оруулах цэгцлэх, хэрэгжилтэд нь нөлөөлөх гэх мэтээр ажиллаж байсан. Түүнчлэн бүх шатны шүүхэд хандаж үзсэн. Захиргааны шүүхээс эхлээд иргэний, эрүүгийн, үндсэн хуулийн цэцэд хандаж бүх үйл ажиллагаагаа эцэслэж байсан.

-Тэгээд яагаад буу барьсан юм бэ?

-Хуулийг мухарлаж явахдаа л буу гаргах асуудал гарсан. Түүнээс биш уур хүрэхдээ гэнэт буу гаргаж ирсэн зүйл үгүй. Ямар замаар хэрхэн эцсээ хүртэл тэмцэж явсан гэдгийг ард түмэн мэдддэггүй. Хэдэн ууртай нө­хөд л гэнэт буу бариад явдаг гэсэн барим­жаатай ойлгодог юм шиг байгаа юм.

-Урт нэртэй хуулийн хэрэгжилтэд одоо ямар байр суурьтай байна вэ?

– 2. Байгаа нэртэй хуурамч хууль. Хуульд хүрээгүй гэж ярьдаг. Хуулийг батлуулах гэж байхад дөрвөн зүйлд бид буулт хийсэн юм. Түүний нэг нь урт нэртэй хууль батлуулах явцад гарсан. Тухайн хуулийн боловсруулсан төслөөөс нэг өгүүлбэрийг татаад үзсэн чинь “нөхөн сэргээлт хийсэн тохиолдолд энэ хууль үйлчлэхгүй” гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл, хилийн зааг болох  гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий хамгаалатын бүс, ойн сан бүхий гэдэг гурван хилийн заагийг энэ хуулиар тогтоох ёстой. Гэтэл энэ хилийн зааг дотор нөхөн сэргээлт хийсэн бол энэ хууль үйлчлэхгүй гэсэн өгүүлбэр байсан.

Энэ юу гэсэн үг вэ гэхээр нөхөн сэргээлт нэртэй таван мод тарьчихвал энэ хууль үйлчлэхгүй гэдэг үгийг оруулж ирээд бидний хуулийг хүчингүй болгосон. Бид тухайн үед энэ агуулгыг мэдээд хууль санаачилсан хүмүүст хэлтэл нэг арга зааж өгсөн. Дотор гэдэг үгийг гадна гэдэг үгээр сольчих гэж. Нэг ёсондоо хилийн зааг дотор гэдгийг гадна гэсэн үгээр сольж зальдсан юм. Ингэж ганц үгээр хуулиа аварч байсан. Тэгэхээр нэг үг, цэг таслал гэдэг ийм аюултай.

– 1992 оны Үндсэн хуулиар байгалийн баялгийг ард түмний мэдэлд гэж заасан хэрнээ төрийн мэдэл нь илүү байхаар  зааж зальдсан гэж яриад байгаа л даа?

– Харагдах байдал нь тийм юм шиг хэрнээ Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 6.2-т старатегийн чухал ач холбогдолтой том ордуудын  захиран зарцуулах эрхийг төрийн мэдэлд байна гэж заасан.Энэ бүгдийн эцэст манай улсыг гаднаас буюу барууныхан  хуулиар нь эрхшээлдээ авч байгаа гэсэн зүйл мэдрэгдсэн.

Ц.МЯГМАРБАЯР

2019.1.29№ 20 (5987)

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.