СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2018-09-12

Эмч, багш, өмгөөлөгч, сэтгүүлчид 3-5 жилийн виз олгоно

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 жилийн өмнө

Монгол иргэдийн БНСУ руу зорчих олон удаагийн визний журамд өөрчлөлт орсон талаар БНСУ-ын Элчин сайдын яамны консул Кил Кан Муг мэдээлэл хийсэн юм. Тэрээр БНСУ руу зорчих визний журамд зөвхөн элчин сайдын яам ганцаараа өөрчлөлт хийдэггүй. БСНУ-ын Хууль зүйн яам, Гадаадын иргэн харьяатын газар, Цагаачлалын албаны хамтарсан шийдвэрээр гаргадаг. Өнөөдрийн байдлаар 1000 орчим солонгос иргэн Монголд зорчих олон удаагийн эрх авсан. Харин монголын 37 мянган иргэн БНСУ-д зорчих олон удаагийн виз эзэмшдэг” гэж байлаа.

Өмнө нь олон удаагийн виз олгохдоо долоон шалгуур хангасан тохиолдолд олгодог байсан бол өөрчлөлтөөр зургааг нэмж 13 шалгууртай болсон гэсэн үг. Олон удаагийн виз авахад эхлээд нэг жилээр олгоод оршин суух хугацаандаа зөрчил гаргаагүй, визний хугацаандаа хоёр ба түүнээс дээш удаа зорчсон бол  оршин суух хугацаа 90 хоног. Визний хүчинтэй хугацаа хоёр жил, энэ хугацаандаа зөрчил гаргаж байгаагүй иргэний оршин суух хугацаа 90 хоног, Визний хүчинтэй хугацаа хоёр жилийн олон удаагийн виз олгодог байсан. Харин шинэ журамд олон удаагийн визний нөхцөл хангаж байгаа иргэний гавьяа шагнал, ажилласан жил, эдийн засгийн чадавх, оршин цэг суух хугацаахдаа аливаа зөрчил гаргаагүйг харгалзан үзэж гурав, таван жилийн олон удаагийн виз олгох боломжтой болжээ. Одоо мөрдөж байгаа болон шинэчлэгдсэн журмыг харна уу.

        Одоо мөрдөж байгаа журам:

1. БНСУ-д зорчиж байсан иргэн 

2. Төрийн албан хаагч болон төрийн өмчит ААН-ийн үндсэн ажилтан (хэлтсийн даргаас дээш албан тушаалтан) 

3. БНСУ руу тогтмол нислэг үйлддэг авиа компани усан онгоцны компанийн үндсэн ажилтан (хэлтсийн даргаас дээш албан тушаалтан) 

4. БНСУ-тай хамтран байгалийн баялаг, эрчит хүч олборлох, борлуулах зорилгоор ААН-ийн урилгаар хэлэлцээр хийх, гэрээ байгуулах зэрэг үйл ажилгааны шугамаар зорчих иргэн

5. БНСУ-ын иргэншилтэй болсон иргэний эцэг эх,хүүхэд, БНСУ-ын иргэний эхнэр, нөхөр, мөн хоёр улсад гэрлэлтээ батлуулаад нэг ба түүнээс дээш жил зүй ёсоор амьдарч буй БНСУ-ын иргэний эхнэр, нөхөрийн эцэг эх, насанд хүрээгүй хүүхэд (18-аас доош насны хоёр жилд)

6. Олон улсад ашиглагддаг кредит карт эзэмшигчийн харилцагчийн зэрэглэл болон зарцуулалтаас хамааруулан үйлчлүүлэгч гэж үзсэн иргэн 

7. Байнгын зорчигч БНСУ руу сүүлийн хоёр жилийн дотор дөрөв ба түүнээс дээш, нийт 10  аас дээш (сүүлийн хоёр жилд заавал нэг удаа зорчсон байх) зорчсон иргэн 

Нэмэгдсэн шинэ журам:

8. Холбогдох нөхцлийг хангаж буй эмч, өмгөөлөгч, их сургуулийн багш эмч, их сургуулийн багш мэргэжлийн боловсон хүчин 

9. Холбогдох нөхцлийг хангаж буй сэтгүүлч, найруулагч, редактор зэрэг хэвлэл мэдээллийн, байгууллагад нэг жилээс дээш хугацаагаар ажилласан иргэн 

10. Нэг жилийн турш төлсөн татварын хэмжээ 500 сая төгрөгөөс дээш хугацаагаар ажилласан иргэн 

11. БНСУ–д бакалавраас дээш зэрэг хамгаалсан иргэн эсвэл бусад улсад магистраас дээш зэрэг хамгаалсан иргэн (Үүнд коллеж хамаарахгүй)

12. Холбогдох нөхцлийг хангаж бй олны танил урлаг соёлын зүтгэлтэн, тамирчин (Тухайн салбартаа гавьяа зүтгэл гаргасан иргэн)

13. 500 сая төгрөгөөс дээш үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн хөрөнгө зэрэг хувийн хөрөнгө эзэмшиж буй иргэн олон удаагийн виз хүсэх боломжтой болжээ. 

 

Х.Оюунболд

Эх сурвалж: Зууны мэдээ

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.