Гадаад Харилцааны Яамнаас Монгол улсын иргэдийн визгүй зорчиж болох улсуудын жагсаалтыг гаргажээ. 2018 оны байдлаар манай улсын иргэд нийт 54 улсад визгүй зорчиж болох бөгөөд нийт 22 улс бүх төрлийн паспортоор визгүй зорчиж болохыг зөввшөөрсөн бол нэг улс энгийн паспортоор, бусад нь дипломат албан болон цахим паспортоор визгүй зорчихыг зөвшөөрчээ.
Харин манай улсад нийт 58 улсын иргэд 90 хүртэлх хоногийн хугацаагаар визгүй зорчих боломжтой ажээ.