СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2019-01-28

Улсын харцага О.Хангайд Ерөнхийлөгчийн цомыг гардуулж өглөө

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Жил бүрийн 12-р сарын 29 буюу Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт ойн өдөр чансаа өндөр 128 бөхийн барилдаан болдог бөгөөд тус барилдааныг Ерөнхийлөгчийн нэрэмжит хэмээн зарлаж үүрд хадгалах цом гардуулан өгдөг уламжлалтай. Тэгвэл 2018 оны 12-р сарын 29 буюу Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ойд зориулсан барилдаанд шилдэг 128 бөх барилдаж Ховд аймгийн Буянт сумын харьяат, Ховд бөхийн дэвжээ, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Зорчигч тээврийн нэтгэл компани, “Од” группийн бөх Монгол Улсын харцага Оргихын Хангай түрүүлсэн юм.

2011 оноос гардуулж эхэлсэн уг шагналыг өмнө нь Улсын аварга С.Мөнхбат, Улсын заан Б.Пүрэвсайхан нар тус бүр хоёр удаа, Улсын заан М.Өсөхбаяр,  Улсын харцага Т.Баасанхүү, Улсын заан Р.Пүрэвдагва нар тус бүр нэг нэг удаа хүртэж байлаа.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.