СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2019-01-28

Буудуулж амиа алдсан рэпперийн хүү мэндэлжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Америкийн рэппер XXXTentacion өнгөрсөн жил 20 настайдаа бусдын гарт амиа алдаад долоон сарын хугацаа өнгөрч байна.

Рэппер залуугийн найз бүсгүй эсэн мэнд амаржиж рэппер XXTentecion-ий хүүг төрүүлжээ. Ээж хүү хоёрын бие сайн байгаа тухай буудуулж харамсалтайгаар амиа алдсан рэпперийн ээж Клеопатра Бернард мэдээлсэн байна.

 

 

. Өнгөрсөн оны 10 дугаар сард рэпперийн амиа алдахаасаа өмнө ажиллаж байсан “Скинс” гурав дахь цомгийг худалдаанд гаргасан байна.

 

 

XXXTentacion ая зохиогч, рэппер байхаас гадна амиа алдахаасаа өмнө хэд хэдэн хэрэгт холбогдож байжээ. Бусдын гарт буудуулах хүртлээ 15 орчим хэрэгт сэжиглэгдэж байсан байна. Хуучин найз бүсгүйгээ зодож, есөн хүнийг хутгалсан гэж буруутгажээ.

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.