1964 оны 10 дугаар сард Мишель Мордкоф, Аллисон Кантер нар дөнгөж таван сартай нялх хүүхдүүд байж. “Louise Wise Services” агентлаг охидыг салгаж өөр өөр гэр бүлд өргүүлснээс хойш 54 жилийн дараа тэд ихэр эгч дүүс байсан гэдгээ мэдсэн юм.
Охидыг өргүүлсэн агентлаг өргөж авсан эцэг эхэд нь ихэр гэдгийг нь хэлээгүй учраас 1964 оноос хойш уулзах хүртлээ ихэр гэдгээ огт мэдээгүй аж. Харин CNN телевизийн "Three Identical Strangers" гэсэн гурван ихэр хүүгийн тухай түүхийг үзсэнийхээ дараа Мишель Мордкофт ч мөн өөртэй нь ижилхэн хэн нэгэн хаа нэгтээ амьдарч байж магадгүй гэсэн совин төржээ.
Зөн совингоо дагаж Мордкоф Ancestry.com сайтаас түүний мэддэггүй гэр бүлийн гишүүн байдаг гэдгийг мэдэж зурвас илгээсэн байна. Энэ үед Аллисон Кантерын хүү “ээжээ над руу нэг хүн холбогдож таны хамаатан гэнээ, та үүнийг хардаа” гэж байсныг ярьжээ.
Ингээд ихэр эгч дүүс нэгнийгээ олж 54 жилийн дараа уулзсан юм. Мордкоф ч мөн ихэр эгчтэй гэдгээ мэдээд аль болох хурдан уулзаж, харж тэвэрч, хэр амьдарч байгааг нь мэдэхийг хүсчээ. Эцэст нь ихэр эгч дүүс нэгнээ олсон ч 25 жилийн өмнө 19 настай байхдаа уулзсан бол ямар байх байсан бол гэдгийг сонирхон ярьсан байна. Хэдийгээр нэг нэгнээ алдсан байсан ч эргээд олсон учраас цаашид хамт байж, нэгнээ дэмжиж аз жаргалтайгаар амьдрах болно гэжээ.
Эх сурвалж: www.cnn.com