Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас “Монголын эрэгтэйчүүдийн холбоо” ТББ-тай хамтран “Монгол эрэгтэйчүүдийн өнөөгийн нөхцөл байдал” цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа ажээ.
Оны өмнө “Монголын эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийн тулгамдсан асуудал”, “Монголын эрэгтэйчүүдийн боловсрол ба хөдөлмөр эрхлэлтийн асуудал” сэдэвт хэлэлцүүлгүүдийг эрнүүлсэн бол он гарсаар буюу энэ сарын 25-нд “Монгол эрэгтэйчүүдийн үнэлэмж-зөв хандлагын асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулжээ.
Улмаар Монголын эрэгтэйчүүдийн холбооноос "Монгол эрэгтэйчүүдийн үнэлэмж хэр байгаа талаар" судалгаа хийсэн бөгөөд судалгаанд хамрагдсан 1000 хүний 77 хувь нь Монголын эрэгтэйчүүдийг үнэлэх үнэлэмжийг доогуур үнэлсэн байна. Ингэхдээ 10 жилийн дараа ч энэ хэвээр байсаар байна гэжээ.
Мөн гэмт хэрэг үйлдсэн,гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн 92% нь эрэгтэйчүүд гэсэн судалгаа ч гарчээ.