Сар шинийн баярын ширээний ууцны дундаж үнэ 240000 төгрөг байна. 2018 оны сар шинийн баярын өмнөх үеэс ууцны үнэ 6.7 хувиар буюу 15000 төгрөгөөр өссөн байна.
Овор хэмжээ бага ууцыг “Хүчит Шонхор” зах дээр 150000-160000 төгрөг, дунд хэмжээний ууцыг 180000-220000 төгрөг, том овор хэмжээтэй ууцыг 250000-330000 төгрөгөөр тус тус худалдаж байна.
Цагаан сарын баярын ширээний тавгийн гол идээ болох хэвийн боовны үнэ нэг ширхэг нь дунджаар 2608 төгрөг байна. 2018 оны цагаан сарын баярын өмнөх үеэс хэвийн боовны үнэ 20.2 хувиар буюу 438 төгрөгөөр өссөн байлаа гэж Үндэсний Статистакийн хорооноос мэдээллээ.