Монголчуудын билгийн тооллоор хахир хүйтэн өвлийг үдэж, урин дулаан хаврыг угтдаг сар шинийн баяр ирэх хоёрдугаар сарын тавны өдөр тохионо. Цагаан сарын баяраар айл өрх бүхэн ургахын улаан нартай уралдан настан буурлууд дээрээ очиж золгож, амар мэндийг нь эрэн мэндчилдэг уламжлалтай. Сар шинийн баяр хаяанд ирсэн энэ мөчид Үндэсний статистикийн газраас Монгол улсын хэмжээнд амьдарч буй настан буурлуудын талаарх судалгааг танилцуулжээ.
Монгол улсад 100-аас дээш настай 116 буурай амьдарч байгаагийн хамгийн өндөр настай нь 112 настай эмээ байна. Түүнчлэн өнгөрсөн сар шинийн баярын үеэс энэ сар шинийн баяраар 100-аас дээш өндөр настнуудын тоо таваар буурсан байна.
Гурван сая гаруй хүн амтай манай улсад үр ач, гуч, дөч нараа баярлуулан амьдар буй зуу насалсан ахмадуудын 102 нь эмэгтэйчүүд байгаа юм. Төрийн өндөр дээд албан тушаалтнууд жил бүрийн сар шинийн баяраар зуу насалсан ахмадуудад золгож бэлэг барьдаг уламжлал тогтсон байдаг.
Эх сурвалж: www.xinhuanet.com