Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдах ёстой. Хуваарь ёсоор АН-ын бүлэг хуралдаж УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хуулийн төсөл санаачилсан талаараа мэдээлэл хийсэн.
Харин МАН-ын бүлэг хуралдсангүй, хойшлуулжээ. МАН-ын бүлэг хуралдаагүй шалтгааныг бүлгийн ирц хүрээгүйтэй холбон тайлбарлаж байна. Учир нь өнгөрсөн амралтын өдрүүдэд ихэнх буюу 25 гишүүн Улсын сайн малчин, тариаланчдын шагнал гардуулан, тойргийнхоо иргэд сонгогчидтой уулзалт хийж, тойрогтоо ажиллахаар явсан учир ирц бүрдээгүй байна. Өнөөдөр бүлэг хуралдаж чадаагүй учир маргаашийн чуулганаар хэлэлцэх асуудалд нэгдсэн байр сууринд хүрсэн эсэх нь мөн эргэлзээтэй гэсэн үг юм.