Та тухайн жилийн ямар улиралд төрсөн бэ. Тэгвэл таныг бурхан багшийн аль эрхтэнд төрснөөр ямар хүн бэ гэдгийг шинжиж болдог байна. Та өөрийгөө доорх дөрвөн улирлаас өөрийн төрсөн жилээ хайн ямар эрхтэнд төрснөө мэдэх боломжтой.
Улирал Жил Аль эрхтэнд төрсөн
Хавар Бар зулайд
Үхэр, Туулай чихэнд
Хулгана, Луу мөрөнд
Гахай, Могой мутарт
Морь, Нохой мээмэнд
Тахиа, хонь өвдөгөнд
Бич жилтэн бойвонд
Зун Могой зулайд
Луу, Морь чихэнд
Туулай, Хонь мөрөнд
Барс, Бич мутарт
Тахиа, Үхэр мээмэнд
Нохой, Хулгана өвдөгөнд
Гахай бойвонд
Намар Бич зулайд
Тахиа, хонь чихэнд
Морь, Нохой мөрөнд
Могой, Гахай мутарт
Луу, хулгана мээмэнд
Туулай, Үхэр өвдөгөнд
Барс бойвонд
Өвөл Гахай зулайд
Нохой, Хулгана чихэнд
Үхэр,Тахиа мөрөнд
Барс, Бич мутарт
Туулай, Хонь мээмэнд
Морь, Луу өвдөгөнд
Могой бойвонд
ЗУЛАЙД ТӨРӨГСӨД
Алдар хүнд, эд баялаг төгс болох агаад эгзэг нь таарвал хаан ч болж мэдэх.
ЧИХНЭЭ ТӨРӨГСӨД
Үлэмж ухаалаг тэрээр аливаад чин сэтгэлээр ханддаг тул үйл хэрэг нь ямагт өөдрөг явах.
МӨРӨНД ТӨРӨГСӨД
Үлэмж эрх мэдэлтний нөлөөнд нэр төр, эрх ямбыг хүртэх атугай ч гүйлгээ ухаан сайтай учир түүнээс эвтэйхэн цэрвэж чадах.
ГАРТ ТӨРӨГСӨД
Гар уран, бичгийн үйл хэрэгт сайн. Ямарваа үйлэнд ур ухаан элбэг тул нэгэн насаар идэж уух, эдлэж хэрэглэхээр үл дутах.
МЭЭМЭНД ТӨРӨГСӨД
Нэгэн насаар дутагдах, гачигдахын зовлон үл амсах.
ӨВДӨГТ ТӨРӨГСӨД
Бусдын хаяа сахин аж төрөх ба насан туршдаа бусдын эрхшээлд байх.
Бойвонд (ХӨЛД) ТӨРӨГСӨД
Ойр дотныхон нь хэзээд хүндлэх. Эр бөгөөс эхнэрээ дээдлэн хайрлах. Эм болбоос эрдээ үнэнч явах.Харин аж төрөл хүчир болох хэмээжихүй.