СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Өдөр тутам | 2018-09-12

Гал түймрийн ослоос урьдчилан сэргийлэх өдөрлөг зохион байгууллаа

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
6 жилийн өмнө

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар иргэдийн "Амьдрах орчны аюулгүй байдал"-ыг хангах асуудлаар Нийслэлийн бүх шатны байгууллага, агентлаг, газрууд хяналт шалгалт явуулж, хүүхэд багачууд болон иргэдийн эрүүл мэнд, амь насанд сөрөг нөлөө үзүүлэхүйц бүх нөхцөлийг арилгах шийдвэрийг гаргаж, сар бүрийн 09-ний өдрийг "Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлын өдөр" болгон зарлаж, иргэдийг аливаа эрсдэлд оруулж болохуйц бүхий л нөхцөлийг арилгах чиглэлийн ажлыг шат дараатай хэрэгжүүлэх үүргийг төрийн байгууллага, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд хандан гаргасан.

Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газрын даргын өгсөн үүргийн дагуу гамшиг осол, гал түймрээс урьдчилан сэргийлэх өдөрлөгийн арга хэмжээг 4 дүүрэгт, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, хүрээлэн буй орчинд аюул учруулж болзошгүй эд зүйлсийн аюулгүй байдлыг хангах, иргэдийн ая тухтай, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бололцоог хангах зорилготой үзлэг шалгалтыг 2 дүүрэгт, олон нийтэд гамшгийн үед өөрийн болон бусдын амь насыг аврах, туслах, анхны тусламж үзүүлэх мэдлэг, дадал, хандлага, чадвар олгох сургалтыг 3 дүүрэгт тус тус зохион байгуулж ажиллалаа.

Дээрх арга хэмжээг зохион байгуулахад Онцгой байдлын албаны 68 алба хаагч, дүүргийн төр захиргааны болон сайн дурын байгууллагын 59 ажилтан, нийт 127 ажилтан, албан хаагчид оролцсон байна. 

Нийслэлийн хэмжээнд зохион байгуулсан өдөрлөг, сургалт, арга хэмжээнд нийт 1763 иргэн хамрагдаж, гамшиг осол, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх 8 төрлийн гарын авлага материал 2020 ширхгийг тарааж, Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг сурталчилж, иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах, болзошгүй гамшиг, аюулын үед өөрийгөө болон бусдыг хамгаалах, эрсдэл үүсгэхээс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг олон нийтэд өгч ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

 

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.