Өнөөдөр УИХ-ын даргыг огцруулахаар тэмцэж буй таван гишүүн ээлжит мэдээллээ хийсэн юм. Тэд энэ удаад УИХ-ын лобби бүлэг байгуулж байгаагаа зарлалаа. Тэдний лобби бүлэг “Баялагтаа эзэн Монгол” гэх нэртэй бөгөөд УИХ-ын гишүүн Л.Болд, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нараас гадна УИХ-ын гишүүн Д.Муратыг мөн бүлэгтээ элсүүлэхээр болжээ. Мөн үүнээс гадна УИХ-ын гишүүн С.Жавхлан, Б.Энх-Амгалан нарыг элсүүлэхээр ярьж байгаа аж.
Тус бүлэг монгол түмний баялгийг монголчуудынхаа тусламжтай эргүүлэн авчрах асуудалд санаачилгатай ажиллах гэнэ.
Өнөөдрийн байдлаар УИХ-д 8-аас дээш суудалтай улс төрийн нам бүлэг байгуулан ажиллах эрхтэй болдог. Энэ ч үүднээсээ 8 шишүүнтэй АН-ын бүлэг, 65 гишүүнтэй МАН-ын бүлэг байгуулагдан ажиллаж байгаа билээ.
Харин лобби бүлэг байгуулагдан ажиллах нь хэвийн үзэгдэл бөгөөд үзэл бодлоороо нэгдсэн гишүүд лобби бүлгээрээ дамжуулж нэг зүйлийн төлөө зорьж ажиллах боломж нь хуулийн хүрээнд ямар нэгэн хориг саадагүй байдаг байна.