СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2019-01-28

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ парламeнтын гишүүнийг эргүүлэн татах хуулийн төсөл санаачилжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

С.Эрдэнэ: Парламентын засаглалтай, ардчилсан улс оронд байдаг заалтыг судалсны үндсэн дээр сонгогчдын сонгох болон эгүүлэн татах эрхийг ижил түвшинд хүргэхээр хуулийн төслийг санаачилсан

2016 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ-ын 76 гишүүний нэг нь "хүн хүчиндэх" гэмт хэрэгт холбогдон өөрийн хүсэлтээр, чөлөөлөгдсөн. Мөн үлдсэн Гэвч иргэд, сонгогчид нь сонгосон гишүүндээ хариуцлага тооцох ямар ч хууль, эрхзүйн орчин байхгүй байна. Тиймээс сонгогчид УИХ-ын гишүүнийг сонгох эргүүлэн татах эрх нь эн тэнцүү байхаар зүйлчилжээ.

Ингэхдээ, тухайн тойргийн сүүлийн санал хураалтад оролцсон сонгогчдын 1/3 нь гишүүнийг эргүүлэн татах санал хураалтад гарын үсэг зурж дэмжсэн тохиолдолд гишүүнийг эргүүлэн татахаар зүйлчилжээ. Энэ асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг сонсож ил санал хураалт явуулж, гишүүдийн дийлэнх нь эргүүлэн татах, чөлөөлөх саналыг дэмжсэн бол энэ тухай тогтоол батлагдсанд тооцно. Харин гишүүнийг эргүүлэн татах асуудлаар тодорхой тооны сонгогчид санал гаргасан бол уг асуудлаар гаргасан ТББХ-ны санал дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд уншиж таницуулснаар тогтоол батлагдсанд тооцно гэжээ.

УИХ-ын гишүүнийг хугацаанаас нь өмнө чөлөөлөх дараах заалтууд бий. 

- Нас барсан,
- Өөр ажилд шилжих шалтгаанаар хүсэлтээ гаргасан,
- Хүндээр өвчилсөн дүгнэлтийг эмнэлгээс гаргасан,
- Үндсэн хуулийн цэцээс дүгнэлт гарсан,
- Гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь батлагдсан 

Хуулийн төслийг өнөөдөр өргөн барина. 

 1-дүгээр хэсэг

 2-дугаар хэсэг

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.