Засгийн газрын эсрэг жагсаал өнгөрсөн амралтын өдрүүдэд Төв Америкийн Гондурас улсад болжээ. Тус улсын Ерөнхийлөгч Хуан Орландо Гернандез тангаргаа өргөөд анхны жилтэйгээ золгож байна.
Нийслэл Тегукигалпа хотод Ерөнхийлөгчийг огцрохыг шаардсан жагсаал эхэлж, улс орон даяар газар авчээ. Энэ үеэр жагсагчид болон хэв журам сахиулах цагдаа нар хоорондоо мөргөлдсөн байна.
2017 онд болсон дахин сонгуулиар Гернандез 1,5 хувийн саналаар телевизийн нэвтрүүлэгч Салвадор Насраллаг ялж гарч ирсэн. Харин сөрөг хүчнийхэн сонгуулийн явцыг шударга болоогүй гэж үзсэн. Учир нь дахин сонгуулиас хойш сар орчмын дараа сонгуулийн дүнг тоолжээ.
Сөрөг хүчний удирдагч төдийгүй экс Ерөнхийлөгч Мануэл Зэлая “одоогийн төрийн тэргүүн албан тушаалаасаа буух хүртэл жагсаал тэмцлээ үргэлжлүүлж, улс орон даяар ажил хаялт зарлана” хэмээн мэдэгджээ.
Гондурас бол Латин Америкийн ядуу буурай орнуудын нэг төдийгүй хүн амины гэмт хэргийн гаралтаар тэргүүлэгч орон. Олон мянган хүн ядуурал, зэвсэгт мөргөлдөөн, хүчирхийллээс зугтаж Америк руу дүрвэдэг.
Улс оронд нь жагсаал тэмцэл гарах үеэр Ерөнхийлөгч Гондурас Панам улсад болж буй Католик залуучуудын уулзалтад оролцож Ромын пап Францистай уулзаад эзгүй байжээ.
Эх сурвалж: www.bbc.com