Перу улсын Аламбра зочид буудалд хуримын үдэшлэгийн үеэр хөрсний гулсалт үүсч 15 хүн амиа алдсан байна. Аламбра зочид буудалд болж байсан хуримын үдэшлэг дээр 100 гаруй зочин ирсэн байжээ.
Зочид бүжиглэж байхад байгалийн гамшигт үзэгдэл тохиож зочид буудлын хана нурж, намаг балчиг чулуу нурж орж ирсэн байна. Бүжгийн заалны хэсэг ангал хавцал руу нуржээ. Золгүй явдлын үеэр 29 хүн гэмтэж шархадсан тухай Абанкэй хотын захиргаа мэдэгджээ.
Аламбра зочид буудал нь налуу газарт байрладаг ба хөрсний гулсалтад тэсвэртэй байхаар баригдсан ч ийнхүү золгүй явдал тохиолдлоо. Нурсан барилгын хог нурангийг цэвэрлэж иргэдийг аврах ажил үргэлжилж байгаа тухай Абанкэй хотын дарга Гуидо Чахуалла мэдэгдэж байна.
Гэмтэж бэртсэн зочдыг орон нутгийн эмнэлэгт хүргэжээ. Ослын үеэр нурсан хананы орчимд 50 гаруй хүн бүжиглэж байсан гэж мэдээлсэн байна.
Эх сурвалж: www.bbc.com