СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2019-01-28

Д.Дорлигжавт нааж буй “хэрэг”-ийн дотоод үнэн

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

. Түүнийг хорьсон нь “Алтан Дорнод Монгол”-ын захирал Т.Ганболдын хоёр удаа телевизээр “Дорлигжавт авлига өгсөн” гэж ярьсантай холбоотой.

Д.Дорлигжав хоригдохоосоо хоёр долоо хоногийн өмнө телевизээр ярилцлага өгч тэр талаар тайлбар өгсөн байдаг. Тэрээр “Дөрвөн сая ам.долларын түүх ингэж эхэлдэг юм. “Алтан Дорнод Монгол” компанийн Ерөнхий захирал Паушок гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг төлөхгүй, би гадны хөрөнгө оруулагч гэсэн маргааныг Олон улсын Арбитрын шүүх дээр үүсгэдэг юм. Арбитрын шүүхээс “Алтан Дорнод Монгол” компани тогтвортой байдлын гэрээгүй учраас төлөх ёстой” гэсэн шийдвэр гарсан л даа. байгаа юм.

Д.Дорлигжавын ярьсан нь сүүлд гарч ирсэн банкны гүйлгээний баримтуудтай таараад байгаа юм. Тэр дөрвөн сая ам.доллар буцаад банкных нь дансаар шилжсэн баримтууд байгааг хэвлэлүүд нийтэлсэн

Бямбаа менежментийн гэрээгээр “Алтан Дорнод Монгол” компанийг аваад ерөөсөө ажиллуулж чадаагүй. Бүх тоног төхөөрөмж, машин техник нь Шүүхийн шийдвэрээр лацдуулчихсан. Эрүүгийн хэргийг нь хэрэгсэхгүй болчихсон байхад хүртэл нээж өгөхгүй байснаас харвал “Алтан Дорнод Монгол” компанийг авах гэсэн нөхдийн далд сонирхол явагдсан байх.

Монгол Улсад бизнес хийх бололцоогүй гэж үзсэн Паушок “Алтан Дорнод Монгол” компаниа зарахаар шийдсэн байдаг. Энэ үед миний дүү Баатар зээл авахаар “Голомт” банк дээр очтол Баясгалан “Паушок гэдэг нөхөр компаниа зарна гэж байна. Манай банк Паушокоос асар их авлагатай учир чи компанийг нь худалдаад авчихаач. Чамайг “Алтан Дорнод Монгол” компанийг худалдаад авна гэвэл зээл өгье. Өөрөөр бол зээл өгөхгүй” гэсэн байдаг.

Ингээд манай дүү Баатар Бямбаа нар Москва хот орж Паушоктой очиж уулзаад худалдан авах гэрээ, төлбөрийн график зэргээ байгуулсан. Паушок “Нэн яаралтай хоёр сая ам.доллар төл” гэсэн байдаг. Манай дүү Улаанбаатарт ирэнгүүтээ “Голомт”-оос зээлсэн зээлээсээ хоёр сая ам.доллар төлсөн.

Ингээд байж байтал “.

Банк зээл өгөхөө зогсоосон учраас миний дүү Баатар, Баясгалан, Ганболд гурав суугаад “Паушокт хоёр сая ам.доллар урьдчилаад төлчихсөн. Тэр мөнгийг миний данс руу хийчих. Дараа нь Голомт банкны зээлийг хаая” гэсэн тохироог хийсэн байдаг юм.

. Миний дүү Баатар банкны зээлээ төлөөд тооцоогоо дуусгаж байгаа хэрэг шүү дээ.

. “Голомт” банкныхан шалгаад “11-р сарын 08-ны өдөр Ганболдын компаниас хоёр сая ам.доллар андуурагдан хийгдсэн учир буцаан гаргасан” гэсэн бичиг ирүүлсэн.

Бас Ганболдын компаниас “Баатарын компанийн данс руу хоёр сая ам.доллар андуураад хийчихлээ. Манай мөнгийг “Голомт” банкны энэ данс руу эргүүлэн хийнэ үү” ч гэсэн бичиг нь байна. Эхний хоёр сая ам.доллар нь “Хоорондын тооцоо” үлдсэн нь андуурсан гээд байгаа гүйлгээний бичиг нь шүү дээ” гэсэн.

Д.Дорлигжав бол дайсантай хүн. Ер нь төрийн өндөр дээд албан тушаал, хууль хяналтын байгууллагыг толгойлж байсан хүмүүс дайсан ихтэй байдаг

Ингэж ярьсан нь сүүлд гарч ирсэн банкны гүйлгээний баримтуудтай таараад байгаа юм. Тэр дөрвөн сая ам.доллар буцаад банкных нь дансаар шилжсэн баримтууд байгааг хэвлэлүүд нийтэлсэн байдаг.

Нөгөө талаас, Д.Дорлигжавын ярьсан хийгээд тэдгээр мөнгөний асуудлыг ухвал тов тодорхой гурван асуудал гарч ирж байна.

Нэг. Т.Ганболд “Дорлигжавт дүүгийнх нь дансаар дамжуулж өгсөн” гэж хоёр ч удаа телевизээр хэлсэн. Т.Ганболд бол яалт ч байхгүй Монголын томоохон бизнесмэнүүдийн нэг. Тэр хүн нийгмийн хариуцлага, мөнгөний үнэ цэнийг маш сайн мэднэ. Тэгэхээр Т.Ганболдын хэлснийг хууль хяналтынхан мэдээж хэрэг шалгаж нягтлах учиртай. Гэвч Д.Дорлигжав “Би Ганболдоос аваагүй” гээд  “. Сүүлийн үед төрийн өндөр алба хашиж байсан нөлөө бүхий хүмүүсийн нэрийг барьдаг хэрэг нэлээд гардаг болсны нэг нь энэ байхыг үгүйсгэхгүй гэсэн үг.

Хоёр. Дээр дурдсанаар Д.Дорлигжавт наагаад байгаа дөрвөн сая ам.доллар банкнаас гараад банкиндаа л буцаж орсон байгаа юм. Өөрөөр хэлбэл, “ гэсэн үг.

Гурав. Д.Дорлигжав “. Д.Дорлигжав бол Хууль зүйн сайд, Улсын ерөнхий прокурор, өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал, Батлан хамгаалахын сайд, Монгол Улсын Шадар сайд, БНМАУ-ын АИХ-ын депутат, Улсын Бага хурлын гишүүнээр ажиллаж байв. Мөн АН-ын дарга, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, МоАХ-ны зохицуулагч, МоАН-ын дэд дарга байсан.

Тэр утгаараа Д.Дорлигжав бол дайсантай хүн. Ер нь төрийн өндөр дээд албан тушаал, хууль хяналтын байгууллагыг толгойлж байсан хүмүүс дайсан ихтэй байдаг. Одоогийн хууль хяналтын байгууллагын удирдлагууд, төрийн өндөр албан тушаалтнуудад ч дайсан бий.

Тиймээс тэрхүү улс төрийн болоод бусад асуудлаар дайсагнасан хүмүүс нь тухайн албан тушаалаас буусных нь дараа ингэж ямар нэг хэрэгт холбогдуулах гэдэг тохиолдол нэг бус хүн дээр гарч байсныг бодох л хэрэгтэй юм.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.