СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-01-28

Цагаан сар улс төрийн цагийг заах нь ээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Ерөнхийлөгчийн санаачил сан УИХ­-ын даргыг олонхын санаачилгаар огцруулах зохицуулалт бүхий УИХ­ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль өнгөрсөн баасан гарагаас хэрэгжиж эхлэв. Тиймээс . Тэд ингэхдээ уг тогтоолын төслийг яаралтай дэгээр буюу баасан гарагийн чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр горимын санал гаргасан юм.

Харин УИХ-ын даргын зүгээс УИХ­-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн ч хуулиараа Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдсэний дараа  хэрэглэх зохицуулалттайг тайлбарлаж, ирэх мягмар гарагт тогтоолын төслийг хэлэлцэх боломжтойг хэлэв. Тодруулбал, УИХ-ын дарга М.Энхболд “Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ­ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, УИХын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл УИХ­-аар шийдэгдэж, өнөөдрөөс (өнгөрсөн баасан гараг) хэрэгжиж эхэлж байна. УИХ­-ын нэр бүхий 39 гишүүн гарын үсэг зурсан УИХ-­ын даргыг ажлаас нь чөлөөлөх тогтоолын төслийг надад өргөн барилаа. Энэ асуудлыг яаралтай горимоор хэлэлцэх хуулийн дэгтэй. Яаралтай горимоор хэлэлцэхийн тулд УИХ­ын даргын зөвлөл хуралдаж, Захирамж гаргах ёстой. Би Төрийн байгуулалтын байнгын хорооны даргатай санал солилцсон.

Ийнхүү УИХ-ын дарга М.Энхболд Цагаан сарын баяраас өмнө огцрох нь тодорхой боллоо. Өөрөө ч Цагаан сарын баяраас өмнө УИХ-ын шинэ даргатай болох нь зүйтэй гэж бодож буйгаа хэлсэн. Үүний хажуугаар УИХын дараагийн дарга хэн болох тухай таамаг хөвөрч байна. Гэхдээ УИХ-ын дарга М.Энхболд огцрох, түүнийг орлох хүн хэн болохоос үл хамаарч эрх баригч МАН-ын дотоод зөрчил намжих эсэх нь асуултын тэмдэгтэй хэвээр. Үүний хариултыг Цагаан сарын баярын дараах улс төрийн нөхцөл байдал харуулах биз ээ. Ямартай ч улс төрийн нөхцөл байдалд Цагаан сарын баярын өмнөх ба дараа гэж тодорхойлогдох боллоо.

УИХ-ын чуулган хуралдах хамгийн боломжтой өдөр ирэх долоо хоногийн мягмар гаригийн 29­-ний өдөр байна. Тус өдөр 09.00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороог, 10 цагаас чуулганы нэгдсэн хуралдааныг хуралдуулж, УИХ-­ын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэх боломжтой. Хууль хэрэгжих хугацаа өнөөдөр (өнгөрсөн баасан гараг) эхэлж байгаа ч Дэгийн тухай хуульд заасны дагуу “Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлэгдсэнээр хуулийг хэрэглэнэ гэсэн заалттай. Сэтгүүлийн эхийг дөрөв дэх өдөр хэвлэлтэд өгсөн. Даваа гаригт хэвлэгдэх юм байна. Тэгэхээр хуулийг хэрэглэх хугацаа 28-­наас эхэлнэ гэсэн үг юм. Нөгөө талаар уг асуудал энэ долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын хуваарьт ороогүй. Дөнгөж сая өргөн барьсан учраас шууд хэлэлцэх нь Дэгийн тухай хуулийг зөрчинө гэсэн үг. Надад ажил албан тушаалтайгаа зууралдаад байгаа зүйл байхгүй.

Хуулийн дагуу ажлаасаа чөлөөлөгдөж, огцроход болохгүй зүйлгүй. Тиймээс асуудлыг хуулийн дагуу хэлэлцэж шийдвэрлэн, уламжлалт Цагаан сарын баяраас өмнө шинэ УИХ-ын дарга томилох нь зүйтэй гэж бодож байна” гэв. Түүнчлэн уг асуудлыг УИХ­ын даргын зөвлөл хэлэлцэж, ирэх мягмар гараг буюу маргааш хэлэлцэхээр тогтсон юм. Харин нэр бүхий таван гишүүн тогтоолын төслийг хэлэлцэхийг эсэргүүцэж мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “УИХ-­ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, өнөөдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хуулийн дагуу нэн яаралтай тавигдаж байгаа учраас чуулганаар хамгийн эхэнд УИХ-­ын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх ёстой. УИХ-­ын даргын зүгээс “Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлэгдэх ёстой гэдэг үндэслэлийг хэлсэн. “Төрийн мэдээлэл” сэтгүүл нэгхэн хуудас өөрчлөлтийг нэг цагийн дотор хэвлэх бүрэн боломжтой. Хуульд захирагдан ажиллах үүрэгтэй. Хуулийн төсөл өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ гээд УИХ­ын гишүүд бүрэн эрхийнхээ дагуу баталсан. Гэвч . Бидэнд хандаж эмэгтэйчүүд өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдсэн. УИХ­ын дарга болон УИХ­-ын Тамгын газрын дарга горимын саналыг хүлээж авах боломжгүй гэж мэдэгдсэн нь бидэнд хардлага төрүүлж байна. Нэн яаралтай горимоор хэлэлцэх асуудалд завсарлага өгөхгүй гэж хэллээ. Асуудлыг хойшлуулах энэ хугацаанд элдэв асуудал үүсэхийг бид үгүйсгэхгүй” гэсэн юм.

СУУЛТ ХИЙЖ БУЙ ИРГЭД ӨЛСГӨЛӨН ЗАРЛАВ

УИХ­-ын даргыг огцруулах тогтоолын төслийг хэлэлцэхийг хойшлуулсныг улс төрийн суулт хийж буй иргэд эсэргүүцэж өлсгөлөн зарлав. Тодруулбал, хэмээн мэдэгдсэн. Тэгвэл . Учир нь, УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолын төслийг мягмар гарагт Байнгын хороо болон чуулганы хуралдаанаар хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэхээр болсон тул өлсгөлөнгөө түр зогсоохыг хүсчээ. Хэрвээ . Гэхдээ иргэд өлсгөлөнгөө зогсоохгүй гэжээ. Ийнхүү УИХ-­ын дарга М.Энхболд Цагаан сарын баяраас өмнө огцрох нь тодорхой боллоо. Өөрөө ч Цагаан сарын баяраас өмнө УИХ-­ын шинэ даргатай болох нь зүйтэй гэж бодож буйгаа хэлсэн. Үүний хажуугаар УИХ-­ын дараагийн дарга хэн болох тухай таамаг хөвөрч байна. Гэхдээ УИХ-­ын дарга М.Энхболд огцрох, түүнийг орлох хүн хэн болохоос үл хамаарч эрх баригч МАН-ын дотоод зөрчил намжих эсэх нь асуултын тэмдэгтэй хэвээр. Үүний хариултыг Цагаан сарын баярын дараах улс төрийн нөхцөл байдал харуулах биз ээ. Ямартай ч улс төрийн нөхцөл байдалд Цагаан сарын баярын өмнөх ба дараа гэж тодорхойлогдох боллоо.

Б.Цэнд-Аюуш

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.