АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын ажлын алба ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины ойрын холбоотон Олег Дерипаскагийн хувь эзэмшдэг гурван ч компанийн эсрэг тавьсан хоригийг цуцалсан байна. Rusal, En+Group, JSC EuroSibEnergo зэрэг компаниуд Америкийн эдийн засгийн хоригоос чөлөөлөгдөөд байгаа юм.
Ноён Дерипаскаг АНУ-ын сонгуулийн үр дүнд хөндлөнгөөс оролцсон гэж үзсэн учраас Америкийн Ардчилсан нам хориг арга хэмжээг үргэлжлүүлэхийг шаардсан ч Сангийн яам шийдвэрээсээ буцсангүй. Rusal нь хөнгөн цагааны үйлдвэрлэлтээрээ дэлхийд хоёрдугаарт ордог. Хэрэв уг үйлдвэрт тавьсан эдийн засгийн хоригийг үргэлжлүүлбэл дэлхийн зах зээлд нөлөөлнө гэж Сенатын танхим дахь Бүгд Найрамдахчууд үзсэн юм.
Олон улсын ажиглагчдын дүгнэснээр Трампын ажлын албанд дээрх гурван фирмийн эсрэг тавьсан хоригоо цуцлахыг бизнес эрхлэгчдийн зүгээс шаардсаар байсан. Учир нь өнгөрсөн оны дөрөвдүгээр сард хориг тавьснаас хойш дэлхийн зах зээлд хөнгөн цагааны үнэ нэмэгдсэн. Тэрбумтан Дерипаксагийн хувь эзэмшдэг компаниуд цаашид Америкийн Засгийн газарт үйл ажиллагааныхаа талаар тайлагнаж байхаар болжээ.
Эх сурвалж: www.bbc.com