Өнөөдөр хуваарь ёсоор УИХ дахь намын бүлгүүд хуралдана. МАН-ын бүлэг “Жанжин Сүхбаатар” танхимд, АН-ын бүлэг “Их эзэн Чингис хаан” танхимд хуралдах тов гарчээ.
Намын бүлгүүд УИХ-ын даргыг огцруулах тогтоолын төслийг авч хэлэлцэнэ гэсэн таамаг байна. Уг асуудлыг хэлэлцэх чуулганыг нааш татаж маргааш буюу Мягмар гаригт хуралдуулахаар болоод байгаа юм.
Түүнчлэн энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх ёстой чухал хуулийн төслүүдэд нэгдсэн байр сууринд хүрэх ёстой юм.