Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2019 оны 01 тоот тогтоолоор байгуулсан Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах комисс сонгон шалгаруулалтад оролцох шаардлага хангасан оролцогчдоос ярилцлагын шалгалт авч, дүнгээ гаргажээ.
Ярилцлагад орсон 8 оролцогчоос Д.Зүмбэрэллхам 113.10 оноо, Д.Баатарсайхан 89.78 оноо авчээ. Тэдний нэрийг комиссоос УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд өргөн мэдүүлэх бөгөөд УИХ-аар хэлэлцэн баталбал төрийн албан хаагчийн төлөөлөл болж Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр ажиллах юм байна.
“Төрийн албаны тухай” шинэ хуулиар Төрийн албаны зөвлөл нь орон тооны 5 гишүүнтэй байх бөгөөд тэдний 2 нь төрийн албан хаагчдыг төлөөлнө.