Их Британийн кино найруулагч, продюссер Иан Эллардайс болон Монголын Кино найруулагч, продюссер Лхагважавын Бат-Амгалан нарын ээлжит бүтээл “Од ба гэгээ” уран сайхны кино энэ онд нээлтээ хийнэ. Киноны долоон дууг өөртөө багтаасан энэхүү кино нь кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч, Өмнөд Солонгосын Бусан хотод олон улсын нээлт хийх эрхээ авсан байна.
Киноны үйл явдал Од болон Гэгээ нарын урлагийн амьдрал болоод залуу насны алдаа оноог харуулна. Үйл явдлыг товчхон танилцуулбал Од нэр хүндтэй хамтлагийн дуучин боловч цэнгээний газруудад дуулахаас залхана. Хэсэг хугацаанд урлагийн амьдралаасаа холдох ч эргэн ирснээр Гэгээтэй танилцдаг. Тэд хамтран шинэ хөгжмийн урсгал бий болгож концертоо тавихаар шийднэ. Гэсэн ч залуусын дунд үл ойлголцол гарч Од хөдөө нутаг руугаа зугтахад Гэгээ түүнийг эргүүлэн авчрахын тулд ээжийнхээ дуулдаг байсан Монгол ардын уртын дууг дуулна. Уртын дуу Одын зүрх сэтгэлийг гэгээ мэт гэрэлтүүлснээр тэд хамтдаа толгод дээр дуулна.
Найруулагч, продюсер Иан Эллардайс болон Бат-Амгалан нар 20 орчим жилийн өмнөөс нөхөрлөж хэд хэдэн хамтын уран бүтээлээ туурвисан найзууд ажээ. Тэдний бүтээл олон улсын кино наадмуудад чамлахааргүй амжилттай оролцсоор байна.
Эх сурвалж: www.film.britishcouncil.org