МАНАН дэглэмийг эсэргүүцсэн жагсагчид Улаанбаатар хотын төв талбай дээр жагсаал тэмцлээ үргэлжлүүлсээр байгаа юм. Тэгвэл өчигдөр орой 21 цагаас эхлэн 20 гаруй жагсагчийн долоо нь өлсгөлөн зарлаж эхлээд байна.
Жагсагчид МАНАН дэглэмийг эсэргүүцэж Улсын Их Хурлын дарга М.Энхболдыг огцруулахыг шаардсаар тэмцлийн хэлбэрээ хурцатгалаа. "Жагсагч" гишүүд УИХ-ын даргыг огцруулах тогтоолыг өчигдөр буюу Баасан гарагийн УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр өргөн барьсан ч тогтоолоо Төрийн мэдээлэл эмхэтгэлд хэвлүүлээгүй нь хуультай зөрчилдөж байна гэж үзэн ирэх Мягмар гарагт хэлэлцэхээр тогтсон юм.
Албан бус эх сурвалжийн мэдээлснээр баасан гарагийн орой 21 цагаас өлсгөлөн зарлаж эхэлсэн 10 хүний дөрөв нь суурь өвчтэй байж магадгүй байна.