Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №432 Green Day, ‘American Idiot’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №432 Green Day, ‘American Idiot’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм. 

№432 Green Day, ‘American Idiot’

"Green Day" хамтлаг

1986 онд "Sweet Children" нэртэй хамтлагаа өсвөр насны найзууд болох Billie Joe, Mike Dirnt нар үүсгэн байгуулжээ. Тэд 1989 онд "1000hours" нэртэй анхны тоглолтоо хийснийхээ дараа "Sweet Children" нэрээ солихоор болсон байна. Учир нь тухайн үед "Sweet Baby" нэртэй өөр нэгэн хамтлаг байсан нь хоорондоо андуурагдах асуудал бий болсон байна. Ингэснээр тэд хамтлагтаа "Green Day" нэрийг өгчээ.

"Green Day" хамтлаг дэлхий даяар 85 сая гаруй хувь цомог борлуулж хэд хэдэн томоохон шагналуудыг хүртсэн панк рок хөгжмийн гол төлөөлөгчдийн нэг юм. Тэдний 2004 онд гаргасан American Idiot цомог өсвөр насныхны хөгжмийн ертөнцөд шинэ салхийг авч ирсэн гэхэд болно. Мөн түүнчлэн 2012 онд ¡Uno!, ¡Dos!, ¡Tré! цуврал гурван цомог гаргасан нь мөн л маш борлуулалт өндөртэй цомгууд байсан юм. Дуулиан шуугианы эзэн хамтлагийн ахлагч Билли Жое Армстронгийн этгээд зан авир нь хамтлагийн карьерт ихээхэн нөлөөтэй байдаг ба тэрээр хэвлэлийн шар хуудсанд "хадаатай" байдаг нь хамтлагийн уран бүтээлийн борлуулалтад эерэг нөлөөг бий болгодог байна. 

‘American Idiot’

2004 онд хамтлагийн долоо дахь цомог болох ‘American Idiot’ гарсан байдаг. Энэ цомгийн өмнө Cigarettes and Valentines нэртэй цомгоо 2 жилийн хугацаанд бичиж, хэвлэлтэд оруулахын өмнөхөн цомгийн бичлэгээ хулгайд алдсан байдаг. Бүх зүйлийг эхнээс нь эхлэх хэрэгтэй болсон ба үр дүн нь ‘American Idiot’ цомог юм. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл