МАН-ын удирдлагууд өнгөрсөн амралтын өдрүүдээр буюу энэ сарын 8-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд очиж “хуралдсан” тухай эх сурвалжууд мэдээлж байна. Уг уулзалтад Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, УИХ ын гишүүн Сү.Батболд, УИХ-ын гишүүн Я.Содбаатар нар оролцжээ.
Тэд ЗТХ-ийн дараагийн сайд хэн болох вэ гэдгийг тохирсноос гадна УИХ-ын ээлжит бус чуулганыг хэрхэх, ер нь намынхаа эв нэгдлийг хэрхэн хангах зэргийг ярьсан гэж байна. Түүнчлэн дээрх уулзалтаар У.Хүрэлсүхийн Засгийн Газраас хамгийн ихээр хэл аманд орооцолдож буй нэг сайдыг “явуулах” нь зөв гэж шийдсэн гэх мэдээлэл байна.
Б.Дамдин
Эх сурвалж: “Зууны мэдээ”