СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонирхолтой | 2019-01-25

Бүх зүйл болоод өнгөрсний дараа л сэхээрдэг /Удаан уурлах хэрэггүй Зурхай/

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Батцэцэг
5 жилийн өмнө

 

Уур бол сэтгэл хөдлөлийн хүчтэй хэлбэр. Гаднаас ирж буй мэдээлэлд өгч буй таны үнэлэлт дүгнэлтийн бодлууд бие махбодьтой нөхцөлдөн сэтгэл хөдлөл болдог. Үүний дараа тэр хүчтэй энерги гадагш гарахыг тэмүүлж дуу хоолой тань өндөрсөн ширүүсч, элдэв хорон үг хараал зүхэл хэлж, хашгирч орилон, хөдөлгөөн үйлдэл тань огцом хурдан болж юм авч шидэх, хаглаж хэмхлэх, түлхэх цохих,зодох гэх мэт үйлдэл гаргадаг байна.

 

 

 

Уурыг өдөөж буй зүйлтэй улам харилцан тэмцэлдэж устгах, хүссэндээ хүрэх, хариугаа авах,үгүй хийхийг хүсч байж ядсан мэдрэмж төрдөг бөгөөд болих залхах, орхих хаяхыг хүснэ. Хүн бүрийн сэтгэл зүйн байдал харилцан адилгүй хурдан, удаан уурлах нь байдаг ч сайн ажиглавал түргэн уурлаж байгаа нь ч нарийн дараалалтай байдаг.

 

Хонь

Хүмүүжилгүй, бүдүүлэг, хуурмаг зангуудаас өөр юу ч чиний тэсгэлийг алдуулахгүй. Түүнээс гадна Чамайг уурласан үед эртхэн тайвшруулахгүй бол харгис хэрцгий болон хувирч ч болзошгүй. Гэвч эсрэг тал нь ямар нэг хариу үйлдэл үзүүлэхгүй, чимээгүй байвал чи амархан тайвширдаг.

Үхэр

. Учир нь Үхрийн ордныхон сэтгэлийн хөөрлөө удирдаж чаддаг. Гэвч чамайг хэзээ юунаас болж гэнэтхэн уурлахыг нь хэн ч таашгүй. . Чиний зан яг ширүүн бух адил.

 

Ихэр

Чамайг эргэн тойрныхон чинь цовоо цойлгон дуу хоолой, хөгжилтэй араншингаар чинь сайн мэднэ. Чи бол хамгийн уйтгартай үдэшлэгийг ч хөгжөөж чадах шидтэн.

 

Мэлхий

. Гэхдээ энэ нь чамайг уургүй хүн гэсэн үг биш юм. Чи бухимдсан үедээ сэтгэлийн хөөрлөө удирдах гэж хичээснээсээ болоод үл ялиг салганах, хөлс дааварах зэрэг үзэгдэл илэрдэг.

 

Арслан

. Гэхдээ энэ байдал нэг талаараа чамайг хүйтэн хөндий, чулуу шиг сэтгэлтэй мэт харагдуулах нь бий.

 

Охин

Охины ордныхны ихэнх нь зөөлөн, дөлгөөн ааштай хүмүүс байдаг. Гэвч та нарын дунд дүрсхийсэн огцом ууртай ширүүхэн хүмүүс ч бий. Ингэж байгаад шилэнд гараа эсгэх мэтээр өөрийгөө өвтгөх нь олонтаа.

 

Жинлүүр

Жинлүүрийнхэн эв найрамдлын бэлгэ тэмдэг. Тэдний ууртай байхыг харсан хүн тун цөөн. Чи өөрийн имиждээ их ач холбогдол өгдөг учраас бухимдал чиний нүүр царай, зан төрхийг эвдчихвий гэхээс битүүхэн айдаг. Чи зүгээр л өөрөө тэдэнд зохицдог.

 

Хилэнц

. Хилэнцийнхэн  уурлах дургүй. Дүрэлзсэн ууртай үедээ ч намуун өнгөөр ярьж чадах боловч нэг задарвал хоолойгоо сөөтөл хашгирч чадна.

 

Нум

Чи их мэдрэмжгүй. Сэтгэлийн хөөрлөө удирдаж чаддаггүй. Чи хэн хүн гайхмаар хурдан уурладаг. Гэхдээ бас хэн хүн гайхмаар амархан тайвширдаг. Тэгээд эсрэг талын хүнээ тайвшрахыг нь хүлээхээр шийддэг.

 

Матар

Хатуу материалист үзэлтэй чам шиг хүнийг эмзэг гэхэд хэн ч итгэхгүй л болов уу. . Чи ууртай үедээ ч өөрийнхөө мөн чанар, суурь мэдрэмжээс урвадаггүй. Үнэхээр тэсгэл алдсан үедээ чи яах нь мэдэгдэхгүй, ойлгомжгүй ааштай болдог.

 

Хумх

Чи уурлах дургүй. Чи нийгмийн дунд биеэ зөв авч явах тал дээр өөрийгөө сайн боловсруулж, төгс байхыг хичээдэг. Бүх юм дууссаны дараа ч тэр бүхэн чиний санаанаас гаралгүй уддаг.

 

Загас


Чи бусдын сэтгэлд сэв хийхээс их айдаг. Мөн чи бухимдсан үедээ илүү бүтээлч сэтгэлгээтэй болон хувирч, төсөөлөн бодох чадвар илүү сайжирдаг.

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.