Урлагийн салбарын хөгжил дээд цэгтээ хүрсэн зарим газарт тайзан дээр тоглож буй жүжигчид нүцгэлэхийг хэвийн үзэгдэл гэж хүлээж авдаг. Нүцгэн жүжиг тоглодог театрууд ч бий. Харин Францын нийслэл Парис хотод Palais des Glaces театрт нүцгэн тайзны жүжгийг үзэж байгаа үзэгчид нь ч бас нүцгэн байх дүрэмтэй жүжиг тогложээ. "Nu et Approuvé," нэртэй жүжиг жүжигчид нь ч, үзэгчид нь ч тэг хэмийн хүйтэнд даарахаас айлгүй нүцгэлснээрээ онцгой байсан юм.
Эх сурвалж: www.cnn.com