СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонирхолтой | 2019-01-25

200 орчим жил сураггүй алга болсон далайчны булш олджээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Их Британийн нийслэл Лондон хотод HS2 галт тэрэгний буудал барих төслийн хүрээнд Ариун Жэймсийн цэцэрлэгт хүрээлэнд малтлага хийж байна. Малтлагын явцад 61,000 хүний шарилыг нүүлгэн шилжүүлэх ёстой.

Ахмад Флайндерс нь Австрали руу аялж байсан Их Британийн анхны далайчин бөгөөд тус улсын нэрийг өгөхөд байлцжээ. Шарил дээр ахмадыг 1814 оны долдугаар сарын 23-ны өдөр оршуулсан хэмээн бичсэн байна.

 

 

1840-өөд оны үед Лондон хотод өргөтгөл хийх үеэр далайчин Флайндерсын шарил сураггүй алга болжээ.

 

 

Тун удахгүй HS2 галт тэрэгний буудал болох гэж байгаа Ариун Жэймсийн цэцэрлэгт далайчнаас өөр хэд хэдэн алдартай хүмүүсийг нутагшуулсан байдаг байна. . Тэрээр Лондонд эрх чөлөөгөө олж зургадугаар Жорж хааны дуртай боксчин болсон юм.

 

 

Мөн 1766 онд алдарт Кристийс дуудлага худалдааг санаачлан байгуулсан Жэймс Кристийсийн шарил энд бий. Дуудлага худалдаачин болохоосоо өмнө тэрээр Британийн тэнгисийн цэргийн офицер байжээ.

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.