УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон өнөөдөр мэдээлэл хийлээ.
Өнөөдөр УИХ-ын даргын зөвлөл хуралджээ. Хуралдаанаар нэр бүхий гишүүдийн өргөн барьсан УИХ-ын даргыг огцруулах тогтоолын төслийн талаар хэлэлцсэн байна.
Ингээд зөвлөлөөр УИХ-ын чуулганы хуралдааныг ирэх 7 хоногийн Мягмар гаригт буюу ТББХ-ны хурлын дараагаар хуралдуулж, УИХ-ын даргыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхээр болжээ.
Харин чуулганыг сунгах эсэх болоод ээлжит бус чуулган зарлан хуралдуулах талаар хэлэлцээгүй гэж мэдээллээ.