СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-01-25

ШУУД: О.Баасанхүү: ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар алтны хуулийг удаа дараа хойшлуулж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: "Өнөөдөр УИХ дээр ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг удаа дараа гацааж байна. Энэ бол зориуд зохион байгуулалттай, алтны үйлдвэрлэгчид, холбоочдын хийж байгаа лобби гэж би үзэж байгаа.

Яагаад ингэж үзэж байна вэ гэвэл: 1996 онд "Алт" хөтөлбөр гэж гараад 18,000 тонн алт авч байсан. Одоо энэ тоо буурч, үсрээд 3-4 мянган тонн алт авдаг. Бүхэл бүтэн 40 000-70 000 тонн алт татваргүй явж байна. Мөнгөтэй хүн хуульд лобби хийж байгааг эсэргүүцэж байна. 

Байгалийн баялагыг ард түмэндээ өгье гэж улс төрчид цээжээ дэлддэг. Шударга ёсны туг барьж байна гээд байдаг. Алт хөтөлбөрийн татвараар баялагаа хувиарладаггүй юм уу. Ерөнхий сайд У.Хүрэлсүх алтнаас 2,5%-ийн татвар авна гээд хууль бариад УИХ дээр ороод ирсэн. УИХ-ын зарим шударга гишүүд зөвлөсөн. Шударга ёсны төлөө тэмцдэг Ерөнхий сайдаа та байгалийн баялагаа ард түмэндээ өгнө гэчихээд алтны татварыг 2,5% болгоод оруулаад ирж болохгүй ээ. Таны шударга ёсны тэмцэлд муугаар нөлөөлөн, ард түмэн чинь уурлана гэсэн чинь хуулиа бариад зугтаагаад алга болсон.

Үнэндээ бол алтны татвар 5% байх ёстой. 2,5% болгож бууруулна гэдэг нь байгалийн баялагаа ард түмэндээ өгөх бодолгүй юм байна гэдгийг би хариуцлагатайгаар мэдэгдэж байна. 

Өнөөдөр алтны татвар 5%, 68% байсныг болиулж байсан нөхөд 2,5% болгож бууруулсан хуулиа батал, батлахгүй бол нэг ч төгрөгийн татвар төлөхгүй гэсэн лобби явуулж байна.

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар ийм санал гаргаж удаа дараа хойшлуулж байгаад харамсаж байна.

Хэвлэлийнхэн та бүхэн маань "Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хууль"-ийг хурдан хэлэлцээч, татварыг 5% хэвээр нь байлгаач гэсэн шаардлагыг улс төрчдөд тавьмаар байна" гэлээ.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.