Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №434 Deep Purple, ‘Smoke on the Water’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №434 Deep Purple, ‘Smoke on the Water’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №434 Deep Purple, ‘Smoke on the Water’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм. 

№434 Deep Purple, ‘Smoke on the Water’

Домогт "Deep Purple"

Heavy Metal, Хард рок урсгалын гол төлөөлөгчдийн нэг "Deep Purple" хамтлаг 1968 онд Англид байгуулагдаж дэлхий нийтийг байлдан дагуулсан юм. Тэд 1975 онд дэлхийн дээд амжилтын Гиннесийн номонд хүртэл бүртгэгдсэн байдаг. "Deep Purple" хамтлаг дэлхий даяар 100 сая буюу түүнээс хувь цомгоо борлуулсан цөөхөн хамтлагуудын нэг юм. Тэд уран бүтээлээ туурвиад 40 жилийн босгон дээрээ буюу 2008 онд "Дэлхийн хөгжмийн домог" хэмээн өргөмжлөгдөхийн сацуу 2016 онд Рок Н Роллын алдрын танхимд залагдсан байна.

"Deep Purple" хамтлагийн бүрэлдэхүүн маш олон удаа солигдож байсан ба дуучин Иан Гилан хамтлагт орж ирснээр зөвхөн Англид алдартай байсан энэ хамтлаг дэлхийд алдраа дуурсгасан юм. Мөн хамтлаг 50 жилийн хугацаанд нэлээдгүй олон удаа завсарлаж, тарж, нийлж байсан ч өнөөдөр уран бүтээлээ идэвхтэй туурвиж, дэлхийг тойрон аялан тоглож, цомог гаргаж байгаа нь жинхэнэ гайхамшиг гэлтэй. Одоо тэд 70 нэлээн гарсан тэтгэврийн хөгшчүүл ч гэлээ уран бүтээлийн хувьд тэтгэвэрт гарахыг тэд хүсээгүй юм. "Deep Purple" хамтлаг 20 дахь студийн цомог болох "Infinite" цомгоо 2017 онд гаргаж "The Long Goodbye Tour" аялан тоглолтоо дэлхийг тойрон 2018 оны 11 сар хүртэл хийсэн юм. 

"Smoke on the Water"

"Алтан үе" хэмээгдэх 70-аад оны супер хит "Smoke on the Water" дуу нь "Deep Purple" хамтлагийн 6 дахь студийн "Machine Head" цомогт багтсан юм. Уг дуу 1972 оны эхээр гарсан ч 1973 оны 5 сар хүртэл олны хүртээл болоогүй байлаа. Учир нь "Machine Head" цомгийн эхний синглүүд болох "Never Before", "Highway Star" синглүүд түрүүлж гараад байсан юм. Хамтлагийнхан "Smoke on the Water" дууг супир хит болно гэж төсөөлөөгүй, тооцоогүй байсан юм. 

 

 

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл