Сансар судлалын салбарт тэргүүлэгчдийн нэг бол яах аргагүй Энэтхэг улс. Энэтхэгийн “Сансрын хүүхдүүд” сургуулийн оюутнууд дэлхийн хамгийн хөнгөн хиймэл дагуулыг хөөргөж тойрог замд оруулжээ.
“Каламсат-В2” хиймэл дагуул нь 1,26 кг жинтэй, Чиннай сансрын боловсролын фирмэд тулгуурласан сургуулийн оюутнууд зохион бүтээжээ. Уг хиймэл дагуулыг 1,2 сая рупи буюу 16,800 ам.долларын өртгөөр зургаа хоногт хийсэн байна. Бүтээлийг амжилттай дэлхийн тойрог замд оруулснаар ирээдүйн эрдэмтэд, инженерүүдийг төрүүлэх урам зоригийг өгч байгаа нь хамгийн чухал үр дүн гэж үзэж байна.
Дэлхийн тойрог замд нэгдсэн хамгийн хөнгөн хиймэл дагуулыг Энэтхэгийн Сансар судлалын байгууллагын Срихарикота сансрын төвөөс хөөргөжээ. Радио шилжүүлэгч, утасгүй холбоо харилцааны төхөөрөмж бүхий “Каламсат-В2”-ыг худалдааны зориулалтаар ашиглахгүй, сонирхогчдын түвшинд хэрэглэнэ гэжээ.
2017 онд Америкийн сансар судлалын станц НАСА оюутнуудын бүтээсэн 64 гр жинтэй хиймэл дагуулыг хөөргөсөн ч дөрвөн цаг үргэлжилсэн аяллын дараа дэлхийн тойрог замд орж чадаагүй.
Эх сурвалж: www.bbc.com