СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Европын хамгийн чинээлэг улсад нисэх буудал, галт тэрэг байдаггүй

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

20 дугаар зууны эхэн үеийг дайны хөлд өнгөрөөсөн давхар далайд гарцгүй Европын бяцхан улс бол Лихтенштейн.

 

 

Эдийн засгийн хүнд байдлаас гарахын тулд алдартай уран бүтээлчдийнхээ уран зургийг дуудлагаар худалдаж байсан жижиг улс өнөөдөр нэг хүнд ноогдох баялгийн хэмжээгээрээ тивдээ тэргүүлж байна.

 

 

Ердөө 160 км кв нутагтай, 40 мянга орчим хүн амтай, үндсэн хуульт хаант засаглалтай бяцхан улс дэлхийн бусад улс орнуудтай нээлттэй харилцахад бэлэн гэдгээ илэрхийлсээр ирсэн.

 

 

1990-ээд оны эхээр эдийн засгаа аврахын тулд иргэдээ татвараас чөлөөлж, гадны компаниудад татварын хөнгөлөлт үзүүлжээ. .

 

 

Энэ улс Шенгений бүсэд багтдаг, Европын эдийн засгийн бүс гэдэг утгаараа Европын Чөлөөт худалдааны нийгэмлэгт багтдаг ч Европын Холбооны гишүүн орон биш юм.

 

 

Эх сурвалж: www.qz.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.