СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

М.Оюунчимэг: Засгийн газрын тогтоол зөрчиж уралдаан зохион байгуулж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

Сүхбаатар аймагт хурдан морины үсэргээ хийж байсан хүүхэд амиа алдсан хэрэг гарсан юм. Энэ асуудлыг өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах саналыг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг гаргасан. Түүнээс дээрх асуудалтай нь холбогдуулан зарим тайлбарыг авлаа.

 М.Оюунчимэг:

Өнгөрсөн 2018 оны турш хүүхэд мориноос унаж амь насаа алдсан, хүнд өвчтэй болсон тохиолдол олон гарсан. Үүнтэй холбоотойгоор “11-р сарын нэгнээс 5-р сарын нэгэн хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон” тогтоолыг Засгийн газраас гаргасан. Удахгүй “Дүнжингарав” наадам зохион байгуулна гэсэн мэдээлэл ч гарч эхэллээ. Сая нас барсан хүүхдийг “морины ажил хийж байгаад нас барлаа” гэж тайлбарлаж байна. Ийм байж болохгүй шүү дээ. Тиймээс би цаашид энэ талаар УИХ, Засгийн газрын түвшинд асуудал тавьж, хөндөх болно.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.