СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2018-09-11

Nike, Adidas-ын дэлгүүрийг зорих нь эрчүүдийн сонголт биш болжээ

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
6 жилийн өмнө

 

Америкийн хөрөнгө оруулалт, санхүүгийн томоохон групп “Goldman Sachs”-ын шинжээчид 13-34 настнуудын дунд жил бүр хийдэг худалдан авалтын чиг хандлагыг тодорхойлсон судалгаа хийжээ. Тэдний судалснаар 30-40 настай эрчүүдийн худалдан авалт хийх дуртай газар нь аль нэг брэндийн дэлгүүр биш, харин цахим худалдааны сүлжээ “Амазон” болсон байна. Нэн ялангуяа гутал пүүз худалдан авахдаа Nike, Adidas-ын дэлгүүрийг зорихын оронд “Амазон” цахим дэлгүүрт хандах нь эрс нэмэгджээ. 

“Goldman Sachs”-ын судалгаанд 1,500 залуу оролцож, эрчүүд гутал бэлтгэлийн хувцас, дотуур өмд зэргийг авахдаа цахим худалдан авалт хийсэн нь хялбар, тохиромжтой сонголт гэж үзэх болсныг харуулсан. Nike брэнд 2017 оноос хойш “Амазон”-той хамтран ажилласан ч зөвхөн жижиг эдлэлүүдийг худалдаалж байжээ. Харин Adidas өөрийн бараа бүтээгдэхүүнийг “Амазон”-ы шилдэг худалдан авагчдад үнэ төлбөргүй хүргүүлэн авах боломжийг олгосноор Nike хэрэглэгчдээ алдаж эхэлсэн аж. Тиймээс Nike брэнд “Амазон”-той хамтын ажиллагааны хүрээгээ тэлэхээр болжээ.  “Goldman Sachs”-ын гаргасан график үзүүлэлтээс харахад 2012 оноос энэ оныг хүртэл цахим худалдаагаар “Амазон” энэ салбарын өрсөлдөгчдөө илт тэргүүлэх болсон байна. 

Эх сурвалж: www.qz.com 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.