Тайланд улсын нийслэл Бангкок хотод агаарын бохирдол Дэлхийн эрүүл мэндийн гаргасан аюулгүй түвшнээс давсан тул эрх баригчид арга хэмжээ авч эхэлжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын танилцуулснаар агаар дахь РМ2,5 -ын хэмжээ 150-д хүрвэл онц аюултай. Харин Бангкок хотод 180 давсан тухай мэдээлжээ.
Тиймээс Тайландын нийслэлд ус шүршигч дронуудаар агаарыг чийглэж бохирдолтой тэмцэж байна. Энэ аргыг 2014 онд Хятадын мэргэжилтнүүд ашиглаж байсан ч төдийлөн үр дүнтэй арга биш гэж үзжээ. Бангкокчууд дроноос гадна ус агуулах зөөврийн машинуудаар гудамж талбайгаа чийглэж байна.
Эх сурвалж: www.qz.com