МУ-ын eрөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын намрын чуулганы хугацааг сунгаж хуралдуулах саналыг УИХ-ын даргад хүргүүлсэн. Энэ асуудалтай холбоотойгоор бид УИХ-ын гишүүдийн байр суурийг сонсч байна.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
-УИХ-ын намрын чуулганы хугацааг сунгаж хуралдуулах шаардлагатай гэж үзэж байна. Учир нь намрын чуулган хуралдаж чадалгүй 7-8 удаа хойшилсноос болж маш олон чухал хуулийг хэлэлцэж чадаагүй юм. Тиймээс чуулганыг хуралдуулж хэлэлцэх асуудлуудаа хэлэлцэх ёстой гэж үзэж байна. Мөн тэрээр УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж чуулганыг шалтгаангүйгээр тасалдаг, түүнийхээ төлөө ямар ч хариуцлага хүлээдэггүй гишүүдэд хариуцлага тооцдог болох ёстой гэсэн байр суурьтай байгаагаа онцоллоо.