Японы мэргэжлийн сүмо бөхийн 72 дахь аварга Кисэносато зодог тайлсанаа зарласан билээ. Тэгвэл түүний зодог тайлах ёслолын тов гарчээ. Тодруулбал, ирэх есдүгээр сарын 29 нд “рёогикү Кокүгикан” ордонд зодог тайлах ёслолоо хийхээр болов. Кисэносато аварга “Тагоноүра” дэвжээндээ туслах оякатагаар ажиллах бөгөөд Арасой хэмээх нэртэй болжээ. Түүний сүмо бөхийн холбооны анхны ажил нь ирэх сарын 9нд “Кокүгикан” ордонд болох “NHK” телевизийн нэрэмжит тэмцээн аж.
Кисэносато хэдийгээр ёкозүна цолтон байсан ч гэсэн хамгаалалт, аюулгүй байдлын хэсэгт ажиллаж эхлэх гэнэ. Түүний хувьд ёкозүна цолтойгоор 36 даваа авсан нь анти рекорд болсон. Тэрбээр дээд зиндаанд хоёр, макүшита зиндаанд нэг түрүүлсэн бөгөөд 800 удаа давж, 496 удаа өвдөг шороодож, 97 барилдаан өнжсөн. .Энэ бол түүний 17 жил сүмогоор барилдахдаа үзүүлсэн амжилт юм.