УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:
-Өнөөдөр өнгөрсөн намрын чуулган үндсэндээ хуралдсангүй. Энэ хугацаанд эх оронч тэмцэгч гэсэн хаяг зүүсэн нөхөд Монгол төрийн ажлыг гацаалаа. Эрх баригч МАН төрийн ажлыг бүү гацаагаач, дотоор зөрчлөө зогсоогооч гэж бид удаа дараа шаардлага хүргүүлсэн. Тэр ч бүү хэл УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулсан шүү дээ. Нийт хуралдааны 3/1-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хурлаа тасалсан бол бүрэн эрхээс нь татах өөрчлөлт. Энэ яасан...
Монгол төрийг гацаах замаар дотроо хагарч тэмцэлддэг нэг намын асуудлыг бид яагаад ч хүлээн зөвшөөрч болохгүй. Уг нь УИХ-ын гишүүн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн чуулганы гуравны нэгтэй тэнцэх хугацаанд чуулгандаа суугаагүй бол эргүүлэн татах үндэслэлтэй. Гэтэл нэр бүхий хэдэн гишүүн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр намрын чуулганыг тэр чигт нь шахуу тасалсан. Тэднээс болж бусад нь хохироод, улс төр хийж популизм хийсэн нөхөд нь хожоод байж болохгүй. Хэн дуртай нь чуулганыг сунгаад, хэн дуртай нь тасалдаг байж болохгүй. Дэгийн хуулийнхаа хүрээнд тогтоосон цаг хугацаандаа л хуралдах ёстой.