Хоёр жилийн өмнө 14 настай Молли Расселийг амиа егүүтгэхэд “Инстаграм” дахь постууд тусалсанд охины гэр бүл цахим сүлжээг буруутгасан тухай нэвтрүүлэг сошиалд цацагдсан. Үүний дараа удалгүй “Фэйсбүк” хүлцэл өчжээ. Охин гэр бүлийнхэндээ зурвас үлдээж амиа хорлосны дараа “Инстаграм” хуудсыг нь шалгахад амиа егүүтгэх, өөрийгөө гэмтээх холбоосуудыг ашигласан байсан юм.
“Фэйсбүк” нь “Инстаграм”-ыг эзэмшдэг ба амиа хорлох, өөрийгөө гэмтээх контентуудыг нийтэлсэндээ харамсаж байна гэлээ. Цаашид энэ талаар нэг ч мэдээлэл, контент нийтлэхгүй гэсэн байна.
Стийв Хач бол “Фэйсбүк” компанийн гүйцэтгэх захирал. Тэрээр “Юуны түрүүнд Молли охины тухай түүхийг үзэхэд, уншихад маш харамсалтай хүнд байсан. Түүний гэр бүлд тохиолдсон аймшигт явдалд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлж уучлалт гуйя. Бидний бодлогод нийцээгүй бүх контентуудыг устгаж, дахин нийтлэхгүй гэдгийг баталж байна. Хэрэв хэн нэгэн тусламж дэмжлэг эрвэл тухайн бүсийг харилцсан мэргэжилтнүүд бидэнд мэдэгдэж байх болно” гэсэн юм.
Эх сурвалж: www.bbc.com