СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-01-24

Ерөнхий сайд У.Хүрэлсүх лидерийн хүлээлтэд нэр дэвшив

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Ерөнхий сайд У.Хүрэлсүх лидерийн ямар хүлээлт, юуны хүлээлтэд нэр дэв шив гэж үү... Эрхэм уншигч таныг гарчгийн төөрөгдөлд оруулсан бол юун түрүүнд уучлал гуйя. учир нь “Ерөнхий сайд У.Хүрэлсүх лидерийн хүлээл тэд дэвшив” гэдэг энэ тодорхойлолт хийгээд гарчиг нь аль нэг сонгуульд нэр дэвших тухай биш юм. Харин өнгөрсөн хоёр сарын хугацаанд буюу 2018-­аас 2019 оныг дамжиж хийгдсэн улстөрчдийн нэр хүнд, рейтингийн үнэлэмжийн тухай гэдгийг урьтаж тодотгоё.

Өнгөрсөн хагас жилийн хугацаанд Монголын улс төр бүхэлдээ донсолж, иргэн төвтэй эрх ашгаар халхлагдсан зөрчил тэмцэл идэвхтэй өрнөсөн. Хэдийгээр энэ бүх тэмцэл, зөрчил өнөөдөр эцэслэн шийдэгдэж, хэн нь ялагч байх вэ, хэн нь энэ тэмцлээс хо жих вэ гэдэг асуултын хариулт бүрэн тодроогүй байгаа ч нь сонин дүр зураг байлаа. Мэдээж үүнийг өнөөдрийн тодорхой бус нөхцөлд шууд ялалт эс бол эсрэгээр нь хөөсрөл хэмээн үзэх боломжгүй ч харин биз.

Учир нь, тэрбээр уг судал гааны агентлагаас явуулсан “Хамгийн сайн буюу итгэл хүлээж чадах топ 10 улстөрч” гэдэг жагсаалтыг хол тасархай тэргүүлсэн байх юм. Уг мэдээллийг дэлгэрүүлбэл, өнгөрсөн оны буюу 2018 оны арванхоёрдугаар сард тэрбээр санал асуулгыг 35 хувиар тэргүүлж байсан бол 2019 оны нэгдүгээр сард буюу сүүлийн судалгаагаар 38 хувиар тэргүүлсэн байна. Харин түүний араас УИХ-ын гишүүн Л.Оюун­Эрдэнэ 21 хувиар, Ерөнхийлөгч Х.Бат тулга 19 хувиар, УИХын гишүүн С.Жавхлан 17 хувиар, УИХ­ын гишүүн Ж.Батзандан 14 хувиар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж найман хувиар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Зандан шатар зургаан хувиар тус тус жагсчээ.

Гол нь, энэ судалгааны дүн анх удаа монголчууд улс төрийн манлайлал буюу лидерийн хүлээлттэй байсныг илэрхийлснээрээ онцлог юм. Зөвхөн улстөрчид төдийгүй олон нийт, судлаачдын зүгээс Монголын улс төрд манлайлал, дагаж алхах лидер хэрэгтэй байна гэдгийг удаа дараа ярилцаж, дэвшүүлэн тавих нь олонтаа байсан

Тэгвэл яагаад өнгөрсөн хагас жил ч бус сүүлийн хоёр жилийн хугацаанд буюу 2016 оны сонгуулиас хойш топ улстөрчдийн жагсаалтын эхний арав руу орж ирэхгүй байсан Монгол улсын Ерөнхий сайдын нэр хүнд ийн өсөх болов. Мэдээж . Харин өнөөдөр бол зүй ёсоор Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монголын топ арван улстөрчийн рейтингийн хоёрдугаар байранд жагсч буй УИХ­ын гишүүн Л.Оюун­Эрдэнээс 17 хувиар, гуравдугаарт жагссан Ерөнхийлөгч Х.Баттулгаас бүхэл бүтэн 19 хувиар илүү санал авснаараа өнөөдрийн топ улстөрчөөр тодорч буй нь энэ. Харин ийн олон нийтийн дэмжлэг авах болсон гол үндэслэл нь Засгийн газрын өнгөрсөн хоёр сарын хугацаанд гаргасан хоёр том шийдвэр аж.

Үүнийг мөн л дээрх судалгааны агентлаг тодруулсан бөгөөд иргэдийн зүгээс салхитын мөнгөний ордыг төрийн мэдэлд авч, “Монросцветмэнт”­ийн мэдэлд байсан асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс Монгол” компанид шилжүүлэх замаар эдийн засгийн эргэлтэнд оруулах судалгааны ажлыг нэг сарын дотор хийж гүйцэтгэхийг үүрэг болгосон гэдгээр MMCG олон нийтэд ил болоод удаж буй.

  • Зөвхөн мөнгөний нөөц нь гэхэд 770 мянган тонноор батлагдсан уг ордыг 1983 онд улсын төсвөөр хайгуул хийж илрүүлсэн байдаг бөгөөд хөрөнгө оруулагчид нь улсад төлөх ёстой татвараа нуун дарагдуулаад зогсохгүй, хувь эзэмшлийн маргаан өдүүлж, түүнийгээ нуун дарагдуулахын тулд 1.3 сая ам.долларын хахуулын хэрэгт холбогдсон байдаг. Үүнд нь нөгөө л дээр хэлсэнчлэн хууль хяналтын байгууллагын нэр хүнд бүхий төлөөлөл холбогдож, өдгөө хэрэг мөрдөн байцаалтад шилжээд буй. Иймд У.Хүрэлсүхийн Засгийн газар улсын хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын ашиглалт, олборлолтыг хууль журмын дагуу шийдвэрлүүлэх эхний алхмаа уг ордоос эхлүүлж, ашиглалтын тусгай зөвшөөрлийг нь цуцалсан. Тиймээс ч байх юм.
  • Удаах шийдвэр нь асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс Монгол” компанийн мэдэлд шилжүүлж, эдийн засгийн эргэлтэд нэн яаралтай оруулах ёстой гэдгийг үүрэгдсэн тухай. уг ордыг тойрсон судалгааны ажил тэртээ 1953 онд эхэлсэн байдаг бөгөөд 7369.8 тонн мөнгөний нөөцтэй гэдэг нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Мөн мөнгө зэс төдийгүй хамгийн гол нь ховор металийн нөөцөөрөө УИХ-­аас баталсан стратегийн орд газрын жагсаалтад дээгүүр бичигдэхэд хүргэдэг. Гэсэн ч үе, үеийн Засгийн газар уг ордыг ашиглах тухай албан тогтоол гаргаж, хөрөнгө оруулагчдыг яриа хэлэлцээрийн ширээнд уриад зогсохгүй ОХУ-­тай хамтарсан компани хүртэл байгуулж байсан нь саяхны үйл явдал. Харамсалтай нь, байгалийн хүнд зүй тогтол хийгээд тодорхой бус үл ойлголцлоос үүдэн тус ордын ашиглалтын лиценз өнгөрсөн хугацаанд “Монросцвемтмэнт” нэгдлийн архивт бараг л тоосонд дарагдаж хэвтсэн гэхэд хэтрүүлсэн болохгүй. Тэгвэл гэсэн үг.

Нэг ёсны Ерөнхий сайд У.Хүрэлсүх топ улстөрчийн рейтингийг тэргүүлэх болсон бодит хоёр шалтгаан нь энэ. Мэдээж үүний ард МАН дотор өрнүүлж эхэлсэн улс төрийн цэвэрлэгээ, олон нийтийн дэмжлэгийг хүлээсэн улс төрийн манлайлал нь зүй ёсоор бичигдэж таараа. Гол нь, энэ судалгааны дүн анх удаа монголчууд улс төрийн манлайлал буюу лидерийн хүлээлттэй байсныг илэрхийлснээрээ онцлог юм. Зөвхөн улстөрчид төдийгүй олон нийт, судлаачдын зүгээс Монголын улс төрд манлайлал, дагаж алхах лидер хэрэгтэй байна гэдгийг удаа дараа ярилцаж, дэвшүүлэн тавих нь олонтаа байсан. Лидер гэдэг нь нэг хүний үзэл суртлыг дэмжих бус харин орчин цагт тодорхой нэг манлайлал гэдгээр яригддаг болсон тохиолдолд лидерээс зугтах, эсвэл лидер нь зугтаах ч шаардлагагүй.

Тэр дундаа, ардчилсан Монгол улсын 30 жилийн түүхэнд монголчууд хүссэн сэдэв хийгээд шийдэл хийсэн эрлийнхээ үзүүрээр сүхбаатарын талбайд жагсах эрхтэй болсон хойно шүү дээ. Гэхдээ . Гэсэн ч тэр энэ удаад, төдий л тодорч харагдахгүй, улс төрийн манлайлалд нөлөөллөө тогтоож чадахгүй хэмжээнд хүрээд байсан Монгол улсын Ерөнхий сайд гэдэг албан тушаалыг лидерийн хүлээлтэд нэр дэвшүүлж чадлаа. Хамгийн гол нь энэ албан тушаал үнэ хүндтэй байх ёстой гэдэг логик, төрийн үнэлэмж, нөлөөлөл талаас нь харвал энэ нэр дэвшилт хувь улстөрчид нь ялалт, улс төрд зүг чиг авчрахыг үгүйсгэх аргагүй юм. Гэхдээ цаг хугацааны явцад хариулт нь тодорно гэдгийг бас бодож үзэх хэрэгтэй. нэг ялалтаар ялагч болох нь бас ховор шүү дээ. 

Д.Пүрэв

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.