СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хятадын Засгийн газар "Ардчиллын наймаачин"-г баривчилжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Хятад гаралтай Австралийн блогчин Ян Хэнжун өнгөрсөн амралтын өдрүүдэд сураггүй алга болоод байсан.

Өнгөрсөн бямба гарагт Нью-Йоркоос Гуанжоу руу нисээд сураггүй болсон Ян Хэнжун өмнө нь Хятадын дипломат төлөөлөгчийн албанд байжээ. Хятадын талаас Австралийн элчин сайдын яаманд мэдэгдэхдээ 53 настай, Коммунист намын үйл ажиллагааг шүүмжилдэг байсан эрэгтэйг саатуулсан гэжээ.

.  Австралийн иргэн, блогчин баривчлагдах үедээ эхнэр Юань Руйтай явж байсан гэжээ.

Хятадын Коммунист намыг нэгэн үе хурцаар шүүмжилдэг байсан блогчин тагнуулын тухай өгүүллэгүүд бичдэг байна. 2011 онд сураггүй алга болоход нь баривчлагдсан гэж таамаглаж байсан ч энэ нь ташаа мэдээлэл байсан юм. Одоо Нью-Йоркод амьдардаг, Колумбын их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан байжээ.

 

 

Яны найз Сидней хотын технологийн их сургуулийн профессор Фэн Чон-И Хятад руу явахаас нь өмнө сэрэмжтэй байхыг анхааруулсан ч аюулгүй гэж хариулсан байна. Өнөөдөр Австралийн Батлан хамгаалахын сайд Кристофер Пайнь Бээжинд албан айлчлал хийхээр төлөвлөсний өмнөхөн уг хэрэг болжээ.

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.