СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Венесуэлийн Ерөнхийлөгч хэн бэ?

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Орон нутгийн цагаар лхагва гарагт Венесуэл улсад Ерөнхийлөгч Николас Мадурогийн эсрэг бүх нийтийн жагсаал тэмцэл боллоо. Венесуэлийн нийслэл Каракас хотын хэд хэдэн газарт эхэлсэн жагсаал бусад хотуудад тархаж иргэдийн уур бухимдлыг өдөөв.

. Сөрөг хүчнийг дэмжигч жагсагчид түүнтэй хамт гэдгээ илэрхийлэн төрийн дууллаа эгшиглүүлжээ.

Өөрийгөө хууль ёсны шинэ Ерөнхийлөгч хэмээн зарлаад буй Гуаидо Николас Мадурог хэмээн тунхагласан юм. Николас Мадуро хоёр дахиа төрийн эрх барихаар болж энэ сарын эхэнд тангаргаа өргөөд байсан.

 

Хуан Гуаидо

 

. Америкийн төрийн тэргүүн Дональд Трамп, дэд Ерөнхийлөгч Майк Пэнс нар сөрөг хүчний удирдагчийг түр хугацаанд үүрэг гүйцэтгэх хууль ёсны Ерөнхийлөгч мөн хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ. Америкаас гадна Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Дональд Таск Гуаидог дэмжиж буйгаа илэрхийлж Европын холбооны орнууд түүнтэй хамт гэлээ.

 

Дональд Трамп

 

Барууны орнуудаас гадна Өмнөд Америкийн Венесуэлтэй хөрш зэргэлдээ Аргентин. Колумб, Перу, Чили, Бразили, Эквадор, Парагвай зэрэг улс орнуудаас гадна Канад сөрөг хүчний удирдагчийн талд оржээ.

Америкийн эх сурвалжийн мэдээлснээр Элчин сайдын яам нээлттэй хэвээр байгаа ч ажилтнууд болон ажилтнуудын хүүхдүүд гадагш гаралгүй үлдсэн гэжээ.

Мадуро хэмээн Каракас дахь Ерөнхийлөгчийн ордноос телевизийн сувгаар шууд дамжуулсан байна.

 

Николас Мадуро

 

Ерөнхийлөгчийн эсрэг жагсаал бослогын үеэр 13 хүн амиа алджээ. Уго Чавезыг таалал төгссөний дараа төрийн эрхийг удирдах болсон Николас Мадуро улс орны эдийн засгийг сөхрүүлж, инфляцийн түвшин эрс нэмэгдэж, ажилгүйдэл ядуурал газар авсан гэж буруутгадаг.

 

 

Услынхаа төсвийн 95 хувийг газрын тосноос олдог Венесуэл улсын төрийн тэргүүн Мадурог Мексик, Куба, Боливи улсууд дэмжсэн хэвээр гэдгээ илэрхийлжээ.

 

 

Эх сурвалж: www.bbc.com, www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.