СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2019-01-23

ДЭМБ-аас вирусийн эсрэг үйлчилгээтэй осельтамивир эмийг хүлээлгэн өглөө

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Нийслэлийн хэмжээнд амбулаторийн 75.775 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 5634 тохиолдол оношлогджээ. Нийт өвчлөгсдийн 30.9 хувийг 0-1 нас, 26.5 хувийг 2-4, 14.1 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Томуу, томуу төст өвчний өвчний үед хэрэглэдэг “осельтамивар” эмийг өнөөдөр Эрүүл мэндийн яаманд гардуулж өглөө.

Осельтамивар эм нь вирусын эсрэг үйлчилгээтэй төдийгүй, шинж тэмдэг илэрснээс хойш 48 цагийн дотор ууж хэрэглэснээр тухайн өвчнийг хүндрэх болон уушгины өвчин хүндрэхээс сэргийлэх ач холбогдолтой юм байна
Манай улс анх 2009 онд томуугийн юм.

Энэхүү нэн шаардлагатай эмийг хүлээлгэн өгөх арга хэмжээний үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Хоёр жилийн өмнө . Эвхдэг ор дэлгэж хүүхдүүдээ хүлээн авч байсан. Өнгөрсөн долоо хоногт БЗД, ЧГД-ийн хорооны цэргийн госпиталь эмнэлэгт 78 ор дэлгэж байршууллаа. ЧГД-ийн 10 хорооны хүүхдийг Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт, СХД-ийн том хүний эмнэлгийн тусламж үйлчилгээ “Ачтан” эмнэлэг рүү шилжлээ. Ингэсний үр дүнд өнөөдөр нэг ч хүүхэд коридорт байхгүй байна. Өнөөдөр Н1N1 вирусын гаралтай ханиадны үед хамгийн их үйлчилгээ сайтай энэхүү эмийг ДЭМБ бидэнд өгч байна. . Энэ бол зовох цагт нөхрийн чанар танигдсан, сайхан үйл гэж үзэн баярлаж буйгаа илэрхийлье” гэлээ.

ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица “. Томуугийн дэгдэлттэй холбоотой ДЭМБ-аас улирлын чанартай томуугийн эсрэг тариулдаг вакциныг тариулахыг зөвлөж байна. Энэхүү вакцин нь H1N1 вирусын эсрэг боловсрлуулж гаргасан. Тиймээс үүнийг сурталчилж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлээс хүсч байна” гэсэн юм.
.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.