Дэлхийн 200 гаруй улс орноос өнгөрсөн онд хүн амины гэмт хэрэг хамгийн гарсан улс Мексик ажээ. 2018 онд тус улсад 33,300 гаруй аллагын гэмт хэрэг үйлдэгдсэн нь 2017 оныхоос таван мянгаар өссөн үзүүлэлт юм байна. 2017 онд Мексикт хүн амны гэмт хэрэг 28,800 гаруй удаа гарч байжээ.
Түүнчлэн эмэгтэй болж төрснөөсөө болж алуулсан охид, бүсгүйчүүдийн тоо 861-д хүрсэн нь өмнөх оныхоос 15 хувиар өссөн байна.
Мексик улсын Засгийн газар 2006 оноос хойш хууль бус хар тамхины наймаачидтай тэмцэж байгаагаас үүдэлтэй аллагын гэмт хэргийн хохирогчдын дийлэнх хувийг гэмт этгээдүүд эзэлж байна. Нөгөө талаар хууль бус наймаачид, зэвсэгт бүлгүүд өөр хоорондоо тулалдаж амь насаа алдах тохиолдол их байдаг.
Тухайлбал 2017 онд эрх баригчид нэг дор амиа алдсан 250 хүний араг ясыг олж байсан удаатай.
2018 он Мексикт ажилладаг сэтгүүлчдийн хувьд гарзтай жил байжээ. Нийт есөн сэтгүүлч бусдын гарт амиа алдсан ба 2019 он гараад удаагүй байгаа ч аль хэдий нь нэг сэтгүүлч алагдаад байгаа юм.
Эх сурвалж: www.cnn.com