Японд үйл ажиллагаагаа явуулдаг “Seven 7” сүлжээний 20,700 салбар, “Lawson Inc” сүлжээний 14,574 салбар дэлгүүр энэ оны наймдугаар сараас эхлэн насанд хүрэгчдэд зориулсан бараа бүтээгдэхүүн, сонин сэтгүүл худалдахаа болино.
Энэ оны есдүгээр сарын 20-ны өдөр регбигийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Японы нийслэл Токио хотод болно. Дэлхийн аваргын тэмцээнийг угтаж олон зуун мянган тамирчин, зочныг хүлээж авахаар хотын удирдлага бэлтгэл ажлаа базааж байна.
Тэмцээнийг тохиолдуулан үзэгчдээс гадна аялагч жуулчдын тоо хэд дахин нэмэгдэх учраас хотын захиргаа улс даяар үйл ажиллагаа явуулдаг хамгийн олон сүлжээ дэлгүүртэй худалдааны газруудыг насанд хүрэгчдэд зориулсан бараа бүтээгдэхүүнээс татгалзахыг хүсчээ. Түүнчлэн дараа жил Япон улс зуны Олимпын наадмыг зохион байгуулах учраас хамгийн зөв зүйтэй шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Японд насанд хүрэгчдэд зориулсан манга сэтгүүл, зурагт ном өргөн тахсан байдаг. Эдгээрийг худалдахыг хориглосноор хүүхэд, эмэгтэйчүүд гээд бүх насны бүх хүйсийн хүмүүс дэлгүүрээр илүү ая тухтай үйлчлүүлнэ гэжээ.
Түүнчлэн “Lawson Inc” зөвхөн Японд ч биш дэлхий даяар тархсан хэдэн зуун мянган дэлгүүрүүддээ наймдугаар сараас хойш насанд хүрэгчдэд зориулсан сэтгүүл худалдахгүй хэмээн мэдэгдсэн байна.
Эх сурвалж: www.cnn.com